Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.

2019-03-21

"АМИА ХОРЛОХ БОЛОН БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас "Амиа хорлох болон бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх нь" сургалт зѳвлѳгѳѳнийг өнөөдөр зохион байгуулж байна.
Сургалтыг энэ тѳрлийн гэмт хэргийг бууруулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нѳлѳѳлѳх талаар арга зүйн зѳвлѳгѳѳ ѳгѳх, гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа юм.

УЕПГазрын Сургалт судалгааны-Гэмт хэргийн шалтгаан нѳхцлийг судлах тѳвийн захирал, Хууль зүйн ухааны доктор Б.Ѳнѳрмаа мэдээлэл хийж, сургалтыг явуулж байна. Сургалтанд сум, баг, сургуулийн нийгмийн ажилтан, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн болон хуулийн байгууллагын алба хаагчид оролцож байна.


                                                                                                             Ц.Мөнхзул /2019.03.21/



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%