Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал жил бүр сар шинийн баяраар ахмадуудаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож явсан үе үеийн ахмад удирдлага, ажилтнуудаа морилон буй XVII жарны шарагчин гахай жилийн босгон дээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.
Ц.Мөнхзул /2019.02.04/