Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭБАТ-УУДЫН АНХААРАЛД

2019-01-04

2019 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа улсын хэмжээнд явагдаж байгаа тул мэдүүлэг гаргагчдын 2018 оны ХАСХОМ-ийг https://meduuleg.iaac.mn/ цахим системд шинэчлэн гаргуулахдаа дараах үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, хяналт тавин ажиллах нь зүйтэй байна. Үүнд: 
2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн шинээр мөрдөгдөн хууль тогтоомж болон Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаал, Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар шинэчлэн батлагдсан “ХАСХОМ-1” буюу “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн 2019 оны тайлан”-ийн маягт, Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/122 дугаар тушаалын 3, 4 дүгээр хавсралтаар шинэчлэн батлагдсан “ХАСХОМ-2” тайлангийн маягтын дагуу тайлан, мэдээг нэгтгэн гаргаж хуулийн хугацаанд ирүүлэх;
Тухайн байгууллагаас чөлөөлөгдсөн, халагдсан мэдүүлэг гаргагчийн ХАСХОМ-ийн мэдээлэл цахим системд нээгдсэн тохиолдолд 2018 оныг нь устгах;
Мэдүүлэг гаргагч цахим системд нэвтрэх нэр буюу имэйл хаягаа өөрчлөхийг хүсвэл ЭБАТ-аас сольж өгөх;
Мэдүүлэг гаргагч нь ХАСХОМ-ийн мэдээллийг цахим системд мэдүүлэхэд ЭБАТ-ны эрхээр бус мэдүүлэг гаргагчийн эрхээр нэвтрэхийг анхааруулах;
“ХАСУМ-ийн бүртгэл”, “Мэдэгдэл, тайлбар тэдгээрийн шийдвэрлэлт”-ийг цахим системд, “ХАСХОМ хүлээн авсан тухай бүртгэл”-ийг цахим систем ба цаасан хэлбэрээр тус тус бүртгэх;
ХАСХОМ-1 тайлан мэдүүлгийн цахим системээс гарахгүй тул цаасаар бөглөж албан бичгийн хамт дээд шатны ЭБАТ-д хуваарийн дагуу ирүүлэх;

                                                                                       Ц.Мөнхзул /2019.01.04/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%