Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баянхонгор аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-өөс МОНЭС-ийн багш нарт "Аавдаа бичсэн захидал" номоо бэлэглэв.

2014-11-06

Хүүхдүүдийн хайр, харуусал, баяр хөөр, гуниг, гомдол наснаасаа эрт хэрсүүжиж ухаарсан сэтгэл, итгэлийн үгтэй эдгээр захидлыг уншсан Та нэгийг санаж, хоёрыг тунгаан, үр хүүхдээ хайрлах, тэдний алагхан зүрхний хүслийг нь сонсож, ойлгохын ухаарлыг авна гэдэгт итгэлтэй байна. Энэ захидлуудад бас таны хүүхдийн ч сэтгэл багтсан гэдэгт та эргэлзэх хэрэггүй биз ээ.

Өрх гэрийн ноён нуруу болсон аавууд, гэр бүл хүүхдүүдийн сайн сайхан хийгээд өрх гэрийн хөгжлийн төлөө олон ажлуудыг зохион байгуулж, бүх хайраа бие биедээ зориулсан аз жаргалтай гэр бүлүүдийг босгон байгуулахад хувь нэмрээ оруулсаар байх болно.

Хүүхэд бүр нүдэндээ гунигийн нулимсгүй, зүрхэндээ үгийн шархгүй, аз жаргал, хайраар дүүрэн өсөн торних нь та бидний чин хүсэл.

Хонгор нутгийн аавууд минь амьдралынхаа хамгийн үнэ цэнэтэй бэлэг болох үр хүүхдүүдээ хайрлан, ухаарч амьдрах болтугай.

Аз жаргалтай гэр бүлээс

амар тайван амьдралын төлөө хамтдаа 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%