Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2014" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2014-10-16

Аймгийн ИТХ, ГХУСАЗЗ, Цагдаагийн газар хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх, тэднийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд жолоочийн даатгалын тухай хуулийг сурталчлах тэдэнд албан журмын даатгалын ач холбогдлыг ойлгуулах зорилготой “Ногоон гэрэл – Цагаан шугам-2014” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн “Ногоон гэрэл – Цагаан – 2014” тэмцээнд ерөнхий боловсролын “Номун далай” , “Номгон”, “Эрдэм”, “Соого сейко”, “Баян-Ойт”, “Эрдэм” сургуулиуд оролцсон бөгөөд шүүгчдийн нийлбэр дүнгээр “Номундалай” цогцолбор сургууль 1 дүгээр байр, “Эрдэм” ахлах сургууль 2 дугаар байр, “Баян-Ойт” сургууль 3 дугаар байрыг тус тус эзэлсэн байна.    

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%