Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баянхонгор аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газар "Монгол малчин" сэтгүүлтэй хамтарч ажиллалаа.

2014-10-08

Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс нийт хуулийн байгууллагуудтайгаа хамтран "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд иргэд төрийн байгууллагын хамтын ажиллагаа"сэдэвт зөвлөгөөнийг Жаргалант суманд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөний үеэр хуулийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг, бод малд дохиолол тавих ажил, адуучин тэмцээн, урлагийн тоглолтууд болсон юм.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зохион байгуулсан эдгээр ажлуудын талаарх мэдээллийг "Монгол малчин" сэтгүүлийн 10 дугаар сарын дугаарт нийтлэх бөгөөд бидний зохион байгуулсан ажил Монгол малчин бүрт хүрэх болсонд баяртай байна.

Ц.Мөнхзул


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%