Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс нийт хуулийн байгууллагуудтайгаа хамтран "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд иргэд төрийн байгууллагын хамтын ажиллагаа"сэдэвт зөвлөгөөнийг Жаргалант суманд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-ийн дарга Д.Ширмэн, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга С.Баярмаа, Цагдаагийн газрын дарга Б.Оюутболд, ШШГА-ны дарга Ч.Баяр, аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүд болон хангайн бүсийн сумдын удирдлагууд, иргэд, малчдын төлөөлөл оролцсон юм.
Энэхүү зөвлөгөөний үеэр хуулийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг, бод малд дохиолол тавих ажил, адуучин тэмцээн, урлагийн тоглолтууд болсон юм.
Баянхонгор аймаг хангайн сумуудаасаа эхлэн, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор бод малд CHP суулгах ажлыг эхэлсэн нь улсын хэмжээнд жишиг болох ажлын нэг байлаа.