Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орон нутгийн хөгжлийн болон сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг зарим сум журмын дагуу зарцуулаагүй байна

2014-10-01

Аймгийн Аудитын газар 2014 оны 5-р сард Орон нутгийн хөгжлийн сангийн болон Сум хөгжүүлэх  сангийн 2013 оны зарцуулалтанд 20 сум, аймгийн орон нутгийн хөгжлийн санг хамруулан нийцлийн аудит хийлээ.
1.Орон нутгийн хөгжлийн сан. 2013 онд Аймгийн ИТХ Төсвийн тухай хуулийн 59-р зүйлийн 2 дахь заалтын дагуу орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд улсын төсвөөс олгосон шилжүүлэгийн    60,5 хувь буюу 6152,6 сая төгрөгийг сумдад хуваарилажээ. 
Аудитын үед сумдаас авсан  мэдээлэлд шинжилгээ хийхэд статистик тоогоор аймгийн дүнгээр 25-аас дээш насны 40941 иргэн байгаагаас санал асуулгад дээрх  иргэдийн 13,4 хувь буюу  5492  иргэн хамрагдсан нь  Төсвийн тухай хуулийн 63-р зүйлд заасан орон нутгийн төсөвт  иргэд олон нийтийн оролцоог хангах заалт  бүрэн хэрэгжээгүй байгааг харуулж байна.
 
Аудитаар ихэнх сумдын ЗДТГазрууд сумын ИТХ-д өргөн мэдүүлэх саналуудын нэгдсэн жагсаалтыг гарган эрэмблэсэн боловч зарим сумдууд  багийн ИНХурлаас   ирүүлсэн саналыг эрэмблэлгүйгээр шууд сумын ИТХ-д оруулсан, иргэдээс санал авсан боловч багийн ИНХурлаар хэлэлцүүлээгүй, сумын чиг үүрэгт хамааралгүй зарим  арга хэмжээг сумын  орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн, орон нутгийн хөгжлийн санд үлдсэн тендерийн хэмнэлтийн болон санд төвлөрсөн  орон нутгийн чанартай зарим орлогыг ИТХ-аар тодотгож хуваарилаагүй, сангийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан, Баянхонгор, Заг, Гурванбулаг, Өлзийт сумдын   ИТХ  зураг төсөв нь хийгдээгүй байсан хөрөнгө оруулалтын ажлуудыг   баталсан,   зэрэг зөрчил илэрсэн нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчжээ.
Аудитаар  754,5 сая  төгрөгийн төлбөр зөрчил илэрч  91,7 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоосон байна.
2. Сум хөгжүүлэх сан: Аймгийн хэмжээгээр Сум хөгжүүлэх сангаас 2013 онд 603 зээлдэгчид 2905,9 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноос зээлийн хөрөнгөөр тоног төхөөрөмж худалдан авсан боловч үйл ажиллагаагаа эхлээгүй, үйл ажиллагаа явуулж байсан боловч түр зогссон 12, зээлээ зориулалт бусаар ашигласан 29 зээлдэгчээс бусад зээлдэгч нар  зээлийг зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулж байгаагийн үр дүнд 794 ажлын байр шинээр бий болж, 318 ажлын байр хадгалагдсанаас үзэхэд СХС-аас олгосон хөнгөлөлттэй зээл нь  жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, өргөтгөснөөр ажлын байр нэмэгдүүлэх , ажилгүйдлийг бууруулахад зохих үр дүн өгч байгаа ч зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүйгээс илүү олон ажлын байр нэмэгдүүлэх боломжийг алдсан байна.
    
Сумдад байгуулагдсан "Сум хөгжүүлэх сан"-гаас хөнгөлөлттэй зээл олгох орон тооны бус зөвлөл нь тэргүүлэх чиглэлд нийцээгүй төсөлд зээл олгосон, хэрэгжих боломжгүй, төслийн тооцоолол хангалтгүй, шаардлага хангаагүй төслийг буцаахдаа зарим сумд албан бичгээр хариу өгөөгүй, зээлийн хэрэгжилт, түүний үр дүнд байнга хяналт тавьж ажиллаагүйгээс зээлийн гэрээний хэрэгжилт хангалтгүй байгаагаас 231 зээлдэгч 336,6  сая төгрөгийн  зээл,  зээлийн хүүгийн орлогыг хугацаанд нь санд төвлөрүүлэлгүй, зээлийн  гэрээний хуваарийг зөрчсөн мөн Гурванбулаг, Жаргалант сумын ЗДТГ-ын үйл ажиллагааны зардалд сангаас 2,8 сая төгрөгийг олгож журмыг  зөрчжээ.
            Аудитаар илэрсэн зөрчилд нийт 524,4 сая төгрөгийн акт тогтоосон байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%