Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас аймаг, нийслэлийн ИТХ, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, семинар зохион байгууллаа.

2014-09-30

Сургалтыг Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нээж, яамнаас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр баримталж буй бодлого чиглэл, үйл ажиллагааны талаарх танилцуулга хийлээ.
Сургалтаар: Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, Согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, цаашид анхаарах асуудал, Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тухай, Иргэний зөвлөл, олон нийтийн цагдаагийн ажилтны талаарх танилцуулга мэдээлэл хийгдсэн. Мөн шинээр боловсруулж буй хуулиудын төслийн талаарх танилцуулга, хэлэлцүүлэгүүдийг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%