Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ" II ЧУУЛГАН

2018-11-01

ГЭР БҮЛИЙН чуулган 2 дахь удаагаа БАЯНХОНГОР аймгийн хэмжээнд "ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ": сэдвийн хүрээнд амжилттай болж байна.

Чуулган нь залуу гэр бүлүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлуудыг цогцоор нь авч хэлэлцэх, өртөөчилсөн сургалт зохион байгуулж, гэр бүлийн талаар аймгийн хэмжээнд баримтлах бодлого чиглэлийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой тодорхойлох, хууль тогтоомжийг сурталчлах зорилготой.

ГЭР БҮЛИЙН чуулган нь өөрийн болон бусдын зүй ёсны дуу хоолой болж, идэвхтэй, оролцоотой иргэн байх, бусад залуучуудыг нийгмийн эерэг өөрчлөлтөд манлайлах хүсэл эрмэлзэлтэй залуу гэр бүл бүрт нээлттэй болж байгаагаараа онцлог юм.

Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Өнөржаргалаар ахлуулсан ажлын хэсэг Баянцагаан, Баацагаан, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сумдад "ГЭР БҮЛИЙН" чуулган зохион байгуулах бөгөөд чуулганы үйл ажиллагаа 4 дэх сумдаа амжилттай үргэлжилж байна.

Залуу гэр бүлүүд болон орон нутгийн удирдлагууд чуулганд ач холбогдол өгч оролцож байгааг энд онцолъё.

"ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ" II ГЭР БҮЛИЙН ЧУУЛГАН 

                                                                                                                        Ц.Мөнхзул /2018.11.01/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%