Бүсийн зөвлөгөөнд 6-н аймаг оролцсон бөгөөд 4-н аймагт малын хулгайн гэмт хэрэг буурсан статистик гарсан байна. Баянхонгор аймгийн хувьд өмнөх оны мөн үеэс 28%-иар гэмт хэрэг буурсан амжилттай дүн гарлаа.
Зөвлөгөөнөөс бүсийн аймгууд хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж, яам, агентлагуудад хандсан санал хүргүүлэх шийдвэрт хүрлээ. Мөн ирэх жилийн ажлын дүн мэдээ, амжилтаа дүгнэх зөвлөгөөнийг Баянхонгор аймагт хийхээр боллоо.