Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ЗАГ-БАЙДРАГИЙН ХҮРЭН БЭЛЧИР-2018” МОНГОЛ ТУУРГАТНЫ ХАРВУУЛ НААДАМ БОЛЛОО

2018-07-24

Аялал жуулчлалыг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж буй эвент арга хэмжээ болох “ЗАГ-БАЙДРАГИЙН ХҮРЭН БЭЛЧИР-2018” МОНГОЛ ТУУРГАТНЫ ХАРВУУЛ НААДАМ их түүхээрээ бахархаж, эдүгээ цагийн харваачдаа бахдан алдаршуулах зорилгоор Чингис хааны их түүхт ЗАГ БАЙДРАГИЙН ХҮРЭН БЭЛЧИРТ гал бадраах ёслолоор эхэлсэн юм. 

“ЗАГ-БАЙДРАГИЙН ХҮРЭН БЭЛЧИР-2018” МОНГОЛ ТУУРГАТНЫ ХАРВУУЛ НААДАМ 2018 оны 07 дугаар сарын 19, 20, 21-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг-Байдрагийн Хүрэн бэлчир хэмээх эртний түүхэн дурсгалт газар зохион байгуулагдлаа. 

Энэхүү наадмын хүрээнд Эзэн Богд Чингис хаан, Тойрол Ван хааны хоноглосон газарт хүндэтгэл үзүүлж 1000 түүдэг асааж уухайн түрлэгтэйгээр энэ наадмын үйл ажиллагаа эхэлсэн юм. Наадамд нийт 250 гаруй мэргэн харваачид ирж оролцсон бөгөөд халхын цуутай дархан мэргэн, даян мэргэн, даяар дуурсагдах мэргэн, гарамгай харваач, гоц харваач, аймгийн мэргэн, спортын мастер, дэд мастер зэрэг олон алдар туургат монголын цолтой мэргэн харваачдаас гадна залуу мэргэн харваачид ирж оролцсоноороо онцлог бөгөөд 6 шинэ цолтон төрсөн нь энэ наадмын чимэг байлаа.

Харваачдын болон наадамчин олны уухайн түрлэг газар дэлхийгээ сэргээн өнгө түрлэг нэмсэн сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%