Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын А/13 тоот тушаалаар баталсан “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ын дагуу Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗЗөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Баянхонгор сумын ЗДТГ, Цэвэр хот ОНӨХХК-аас хамтран "ЭХ БОЛСОН РАШААН УНДАРГА , ГОЛ УСАА ХАЙРЛАН ХАМГААЛЬЯ" УРИАТАЙ ЦЭВЭРЛЭГЭЭГ 2018 оны 06-р сарын 29-ний өдөр Түйн голын ай сав дагуу зохион байгуулж байна.
Уг цэвэрлэгээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба, хурлын дэргэдэх залуучуудын зөвлөлийн гишүүд, Баянхонгор сумын 9 багийн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэд албан ёсоор оролцож, ахмад багш н.Бадамханд ахлагчтай идэвхтэнүүд, төрийн бус байгууллагын төлөөлөл байгаль дэлхийгээ хамгаалах зорилгоор Түйн голын ай савын хог хаягдлыг цэвэрлэх ажилд сайн дураараа нэгдэн ажиллаж байна.
Эдгээр хог хаягдал бүр байгальд шингэтлээ олон мянган жилийг зарцуулдаг. Энэ хүртлээ байгаль ямар хог агуулна яг түүгэээрээ эвдэрч гэмтдэг байх юм.
Тухайлбал тамхины иш – 2-5 жил, гутал хувцас – 50-80 жил, лааз -20-500 жил, шил – 1 сая жил, гялгар уут – 400-800 жилийг зарцуулж байж байгальд шингэдэг байх юм. Ийм болохоор та хийж байсан үйлдэл, сууж байсан газраа эргэн нэг харж юуг мартаснаа санаарай!!!
ХОГГҮЙ БАЯНХОНГОРЫН ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭЕ.
Ц.Мөнхзул /2018.06.29/