Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТҮЙН ГОЛЫН АЙ САВЫГ ЦЭВЭРЛЭХ БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНД ТА Ч БАС НЭГДЭЭРЭЙ.

2018-06-28

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын А/13 тоот тушаалаар баталсан “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ын дагуу Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗЗөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Баянхонгор сумын ЗДТГ, Цэвэр хот ОНӨХХК-аас хамтран "ЭХ БОЛСОН РАШААН УНДАРГА , ГОЛ УСАА ХАЙРЛАН ХАМГААЛЬЯ" УРИАТАЙ ЦЭВЭРЛЭГЭЭГ 2018 оны 06-р сарын 29-ний өдөр Түйн голын ай сав дагуу зохион байгуулахаар болоод байна.

Хонгорчууд бидний ундаалан буй ус рашаан Түйн голын ай сав, бургаст хөндий ийм л байдалтай байна. Хэсэг бүлгээрээ зарим байгууллага хамт олон хувь хүмүүс тодорхой хэсгийг цэвэрлэдэг ч зарим хүний болчимгүй үйлдэлийн илрэл гялгар уут, архи пивоны шил лааз, бусад хог хаягдал энд тэнд ундуй сундуй нэмэгдсээр л байна. Иймээс бүх нийтийн сайн дурын цэвэрлэгээнд хонгорчуудаа нэгтгэхийг зорьжээ.

Уг цэвэрлэгээнд Баянхонгор сумын 9 багийн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэд албан ёсоор оролцох бол хувь хүн, албан байгууллага, оюутан залуус та бүхнийг байгаль дэлхийгээ хамгаалах зорилгоор Түйн голын ай савын хог хаягдлыг цэвэрлэх ажилд сайн дураараа нэгдэхийг уриалж байна.

Эдгээр хог хаягдал бүр байгальд шингэтлээ олон мянган жилийг зарцуулдаг. Энэ хүртлээ байгаль ямар хог агуулна яг түүгэээрээ эвдэрч гэмтдэг байх юм.

Тухайлбал тамхины иш – 2-5 жил, гутал хувцас – 50-80 жил, лааз -20-500 жил, шил – 1 сая жил, гялгар уут – 400-800 жилийг зарцуулж байж байгальд шингэдэг байх юм. Ийм болохоор та хийж байсан үйлдэл, сууж байсан газраа нэг эргэн харж юуг мартаснаа санаарай!!!

ХОГГҮЙ БАЯНХОНГОРЫН ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭЕ.

Эх сурвалж: Д.Дэлгэрсайхан /www.facebook.com Delger Deegiinee/ 

  Ц.Мөнхзул /2018.06.28/


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%