Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ-ХҮҮХЭД ХАМГААЛЛААС” СЭДЭВТ СУРГАЛТАД 1-10 ДУГААР ХОРООНЫ 300 ГАРУЙ ИРГЭД ХАМРАГДАВ

2018-06-13

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас 6 дугаар сарыг “Хүүхэд хөгжлийн сар” болгон зарласантай холбогдуулан “Сайн хөрш” ТББ-тай хамтран “Хүүхдийн хөгжил-хүүхэд хамгааллаас” сэдэвт сургалтыг иргэдэд зохион байгуулж байна. Иргэдэд Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг сурталчлан таниулах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний талаар мэдээ, мэдээлэл өгөх зорилготой тус сургалтыг 1-10 дугаар хорооны 300 гаруй иргэдэд зохион байгуулсан бөгөөд 11-19 дүгээр хороодод хуваарийн дагуу үргэлжлэх юм. 

“Сайн хөрш” ТББ-ийн сургагч багш М.Нандинцэцэг Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрх гэж юу вэ?, хүүхдийн эрх зөрчигдөхөөс хэрхэн сэргийлэх, хүүхдийн эрхийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар мэдлэг, мэдээллийг олон улсад хийгдсэн судалгаа болон иргэдэд тохиолддог бодит жишээнд тулгуурлан мэдээлэл өгч харилцан санал солилцов. 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4293
2955 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%