Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ 2018 ОНЫ 46 ДУГААР ТОГТООЛ

2018-05-10


 

ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ

АЙМГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

                                               

            Зорилго: Аймгийн нутаг дэвсгэрт ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг холбогдох албадаас эрчимжүүлэн иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурлан зохион байгуулж гал түймрийн тоо, хохирлыг бууруулахад чиглэгднэ.

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

Хөрөнгө

Хариуцах байгууллага

Хамтран хэрэгжүүлэх газар

Нэг. Удирдлага зохион байгуулалт

1.1

 

Аймгийн Засаг даргын 2004 оны 87 тоот захирамжаар батлагдсан “Ой, хээрийг гал түймрээс урьдчилан сэргийлье” болзолт уралдааныг дүгнэж орон нутагтаа ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг сайн зохион байгуулсан сумдыг байр эзлүүлж урамшуулах 

   l сар

Засаг даргын нөөц

Онцгой байдлын газар

Онцгой комисс

1.2

Ой, хээрийн гал түймрээс  урьдчилан сэргийлэх, тэмцэх, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссыг хуралдуулж холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх

Тухай бүр

-

Онцгой комиссын дарга, орлогч дарга

Онцгой комиссын гишүүд, Гамшгаас хамгаалах албадын дарга, сумын Онцгой комисс

1.3

Хавар, намрын хуурайшилтын улирлын нөхцөл байдалд үнэлгээ өгч шаардлагатай үед аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын албан даалгавар гарган түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагт эрчимжүүлэх

 

lV сар

-

Онцгой байдлын газар

 

УЦУОШГ, сумдын Засаг дарга, Гамшгаас хамгаалах албадын дарга нар

1.4

Ой, хээрийн гал түймэр гарах эрсдэл өндөртэй сум, багуудад Ойн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, техник, багаж хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, бэлэн байдлыг хангуулах, Онцгой байдлын газар, орон нутгийн түймэр унтраах чадавхийг сайжруулж үүргийн ус шүршигч худалдан авч хуваарилан олгох   

lV сар

Байгаль хамгаалах сан, Гамшгаас хамгаалах сан

Онцгой комисс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар 

Онцгой байдлын газар

1.5

ОХУ-ын БНБУ-тай ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэгийлэх, тэмцэх талаар харилцан ажиллагааны төлөвлөгөө батлуулах 

lll сар

Гамшгаас хамгаалах сан, Байгаль хамгаалах сан

Онцгой байдлын газар

ОХУ-ын БНБУ, ОБЕГ,  Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын чиглэлээр

2.1

Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын нэрэмжит хяналт шалгалтыг сумдад зохион байгуулах 

2-р улиралд

Гамшгаас хамгаалах сан

Онцгой комисс

ОБГ, БОАЖГ

2.2

Түймрийн улиралд ой, хээрт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж иргэд, малчидтай түймэр гаргуулахгүй байх баталгаа, гэрээ хэлцэл хийх

Түймрийн улиралд

-

Сумдын Засаг дарга

БОАЖГ, МХГ, сум, багийн Засаг дарга

2.3

Ой, хээрийн гал түймэр, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор хүний хөл хөдөлгөөн ихтэй Бүрэгхангай сумын 3 дугаар баг, Орхон аймагтай хил залгаа Бугат сумын 1 дүгээр багт байгаль хамгаалагч ажиллуулах  

Жилдээ

Байгаль хамгаалах сан

Сумдын Засаг дарга

Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цэргийн штаб

2.4

04-р сарын 01-нээс 06 дугаар сарын 10, 09-р сарын 20-ноос 11-р сарын 10-ний хооронд хуурайшилтын “аюултай”, “нэн аюултай” зэрэгт хүрсэн үед ойн сангаас мод бэлтгэх, ойн дагалдах нөөцийг ашиглах, аялал зугаалгаар явах болон бусад үйл ажиллагааг хязгаарлах захирамж гарган хэрэгжилтэнд хяналт тавьж, олон нийтэд мэдээллийн хэрэгслээр сурталчлах

Түймрийн улиралд

-

Аймаг, сум, багийн Засаг дарга

Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар,  Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар 

2.5

Тэшиг сум дахь ХЦ-ийн 0286-р ангитай харилцан ажиллах төлөвлөгөөг батлуулж Улсын хилийн бүс, зурваст ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, хилийн ойр гарсан гал түймрийн мэдээллийг авах, гарсан гал түймрийг хил давуулж алдахгүй байх, хил давж орж ирэх гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран хэрэгжүүлэх.

Жилдээ

-

Онцгой байдлын газар

ХЦ-ийн 0286-р анги

2.6

Хавар, намрын хуурайшилтын улиралд ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг илрүүлэх, шуурхай мэдээлэх, унтраах зорилгоор бүх шатны Засаг дарга, холбогдох байгууллагатай хамтран эрсдэл өндөртэй бүс нутагт хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтын цэгийг байгуулж, иргэд болон байгаль хамгаалагч нарын оролцоотой урамшуулалт морин эргүүлийг ажиллуулах, тэдгээрийг автомашин, техник холбооны болон хүнс, хувийн хамгаалалтын хэрэгсэл, шатахуунаар хангах, алслагдсан суурин айл, өрхүүдийг урамшуулах хэлбэрээр тогтмол мэдээлэл авч ажиллах

Түймрийн улиралд

Орон нутгийн төсөв, Байгаль хамгаалах сан

Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Сум, багийн Засаг дарга

2.7

Ой, хээрийн гал түймрийн эзэн холбогдогч, шалтгаан нөхцлийг хуулийн хугацаанд шалган тогтоох, хохирлыг үнэн зөв гаргаж,  барагдуулах, хариуцлага хүлээлгэх. 

Тухай бүр

-

Цагдаагийн газар

Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сумын Засаг дарга

2.8

Цаг агаарын хуурайшилтын “нэн аюултай”, “аюултай” зэрэгт хүрсэн үед орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран эргүүл,  хяналт, шалгалтын цэг ажиллуулан, ногоон бүсэд зорчих иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, автомашин, техникийн  галын аюулгүй байдлыг хангуулж хяналт тавих

Түймрийн улиралд 

-

Онцгой байдлын газар,

Цагдаагийн газар

Сумдын Засаг дарга

2.9

Хавар, намрын хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэх, дагалт нөөц ашиглах, аялал зугаалгаар явах үйл ажиллагаанд холбогдох хууль хяналтын байгууллагууд, байгаль хамгаалагчидтай хамтран хяналт тавьж ажиллах, ойн тухай хууль, дүрэм, журмыг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ноогдуулсан арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх

Жилдээ

-

Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар

Онцгой байдлын газар,  Цагдаагийн газар, Сумдын Засаг дарга

2.10

Хүний хөл хөдөлгөөн ихтэй газруудад гэнэтийн хяналт шалгалт хийж сумын Засаг даргаас авч хэрэгжүүлж байгаа ажлыг шалган зааварчлах.   

Түймрийн улиралд

Байгаль хамгаалах сан

Байгаль орчин, аялал жуулчлалын газар

ОБГ, ЦГ, МХГ

2.11

Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх   шороон зурвас байгуулах /Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгэ сум/ 

Жилдээ

Байгаль хамгаалах сан

Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Аймаг, сумын Засаг дарга, Онцгой байдлын газар

Гурав. Бэлтгэл бэлэн байдлыг хангуулах

3.1

Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх тэмцэх үйл ажиллагааны орон нутгийн төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг хангуулах

Түймрийн улиралд

Орон нутгийн төсөв

Сумын ИТХ, Засаг дарга

Сумын ЗДТГ

3.2

Сум, байгууллага, багийн хэмжээнд түймэр унтраахад дайчлагдан ажиллах хүч хэрэгслийн тодотголыг хийж танилцуулан аюулгүй ажиллагааны зааварчлага өгөн гарын үсэг зуруулах, хүн нэг бүрийн гар багаж хэрэгслийг бэлдэж нөөц бүрдүүлж бэлэн байдлыг хангуулах

Түймрийн улиралд

-

Сумын Засаг дарга

сум, баг, байгууллага, аж ахуйн нэгжийн дарга 

3.3

Орон нутагт гарсан гал түймрийг нутаг дэвсгэрийн харъяалал харгалзахгүй шуурхай унтраах, хил залгаа аймаг, сумтай гэрээ хийж ажиллах

Түймрийн улиралд

-

Сумын Засаг дарга

Сумын ЗДТГ

3.4

Гарсан ой, хээрийн гал түймрийг богино хугацаанд шуурхай унтраах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулж Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  20, 50 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарыг түймрийн улиралд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн, 3 тн шатахууны нөөц бүрдүүлэх.

lV сар

Гамшгаас  хамгаалах сан

Онцгой комисс

Онцгой байдлын газар

3.5

Хавар, намрын улиралд хөрсний чийг багасснаас хуурайшилт ихсэж ой, хээрийн гал түймэр гарах нөхцөл бүрдсэн, гарсан үед цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээ авах

lV-Vl, lX-X сар

Байгаль хамгаалах сан

Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газар 

Онцгой комисс

3.6

Тїймрийн аюулын ангилал  єндєрссєн їед зарим сумдад сэрэмжлїїлэг мэдээг хїргэх, түймрийн цагийн байдлын зургийг сансарын хиймэл дагуулаас байнга авч мэдээллээр Онцгой комиссын гишүүдийг хангаж байх.

lll-Vl, lX-X сар

-

Ус цаг уур, орчны шинжилгээний газар

Онцгой байдлын газар,

 Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Дөрөв. Урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа

4.1

Зэвсэгт хүчний анги байгууллагын бие бүрэлдэхүүнд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр сургалт зохион байгуулах

Түймрийн улиралд

Гамшгаас хамгаалах сан

Онцгой байдлын газар

Онцгой байдлын газар, ЦШ, ЗХ-ний 0234, ХЦ-ийн 0286-р анги

4.2

Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг сайжруулах, ажлын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор сумдын байгаль хамгаалагч нарт сургалт зохион байгуулах

lV сар

Байгаль хамгаалах сан

Байгаль орчны газар

Сумдын Засаг дарга, Онцгой байдлын газар

4.3

Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, ухуулгын санамж боловсруулан хэвлэж иргэдэд тараах

lV сар

Байгаль хамгаалах сан

 

 

 

                                                                                                            -------- 000 ------

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%