Тэмээн хөсөгтэй Лондонг зорьж буй бүсгүй Байгалмаа болон аяллын баг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймагт ирлээ. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С.Батсуурь болон албаны бусад хүмүүс тэдэнд амжилт хүсч угтан авлаа. Уг аялал 12 мянган км үргэлжлэх, гурван жилийн аялал юм байна.
Ц.Мөнхзул /2018.01.03/