Шагналыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар гардуулав.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийнхээ 170 гаруй мянган иргэдээс ажил үйлсээрээ манлайлж ажилласан та бүхэндээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм хүндтэй шагналаар шагнуулж байгаад нь баяр хүргээд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
“Чандмань” одонгоор 58, “Хүндэт” өргөмжлөлөөр 26 ажилтан албан хаагч, иргэд шагнууллаа.