Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХАМГААЛАЛТЫН БҮС ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ ТОГТООЛ БАТЛАГДЛАА

2017-12-15

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаанаар Орон нутгийн тусгай хамгаалалтад авах газрууд,  Хамгаалалтын бүс шинэчлэн тогтоох тухай асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид  хэлэлцэн баталлаа.  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “К”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалт, Байгаль Орчны Сайдын 2000 оны журам батлах тухай “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай” 07 дугаар тушаалыг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Чингэлтэй Хайрхан уулын салбар уулс болох Шадивлан, Яргайт, Яргайтын богино, Гүнт, Жигжид, Майхан толгой, Ойн булаг орчмын орон нутгийн тусгай хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоож, орон нутгийн хамгаалалтад авахаар боллоо. 





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4293
2955 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%