Монгол улсын зөвлөх инженер, спортын мастер, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Отгонбаатар захиралтай "Баянхонгор эрчим хүч" цахилгаан түгээх ХХК-ний хамт олон хэрэглэгчиддээ үйлчилгээгээ ойртуулах зорилгоор хотын төв хэсэгт хэрэглэгчдийн төвийг байгуулсан нь үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээгээд буй аж.
Мөн өөрсдийнхөө нөөц боломжид тулгуурлан найман сарын хугацаанд спорт заал, хурлын танхим, биллиард, теннис, чийрэгжүүлэх өрөө бүхий спорт цогцолборыг ашиглалтад орууллаа.
Энэхүү спорт цогцолборыг байгуулахад 130 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна.
Дээрх газруудын нээлтэд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал, Баянхонгор сумын засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс агентлагийн болон зарим албан газрын удирдлагууд, тус байгууллагад ажиллаж байсан ахмадууд оролцлоо