Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕИЙНХЭЭС ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА.

2017-12-04

Аймгийн ИТХ-ын хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд аймгийн Цагдаагийн газрын дарга Оюутболд тус байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайланг тавьж, төлөөлөгчдөөр хэлэлцүүлэв. 

Тус байгууллага Баянхонгор аймагт бүртгэгдсэн нийт 3526 гомдол, мэдээллийн иргэд, байгууллагаас хүлээн авч, хуулийн хүрээнд ажилласан байна.  Энэ онд нийт 504 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 148 нэгж буюу 41,5 хувиар өсчээ. Дээрх гэмт хэрэгт 426 иргэн холбогдон шалгагджээ. Тэднийг хүйсээр авч үзвэл 339 нь эрэгтэй, 54 нь эмэгтэй, 33 нь насанд хүрээгүй иргэд байна. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 36 хувь тодорхой эрхэлсэн ажилгүй байсан бол 29 хувь нь малчин байжээ.

Харин хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн 27 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 15 хүн нас барж, 19 хүн гэмтэж, нийт 32,4 сая төгрөгийн хохирол учирчээ.

Баянхонгор аймаг хөдөөгийн 19 сумтай. Эдгээр сумдад мал хулгайлах гэмт хэрэг багагүй гардаг. Энэ оны энэ төрлийн 67 гомдол, мэдээлэл тус газар хүлээн авчээ. Энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад 21,8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нөгөө талаар гэр бүлийн хүчирхийллийн 230 дуудлага, мэдээлэл ирснээс хохирогч зөвшөөрсөн 174 хохирогчийг аюулын зэргийн үнэлгээг харгалзахгүйгээр Нэг цэгийн үйлчилгээний төвд холбон зуучилж сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөөг өгч ажиллажээ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн 65 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бол 35 хувь  18 ба түүнээс дээш насны иргэн байна.

2017 оны эхний хагас жилд гэмт хэргийн илрүүлэлт 72,3 хувьтай байна. Мөн төрийн болон төрийн бус байгууллагын дунд “Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооё”, “Архигүй ирээдүйн төлөө хамтдаа”, “Төрийн албыг архигүйгээр гүйцэтгэе” зэрэг ажил, арга хэмжээг зохион байгуулжээ. 


                                                                                                    Эх сурвалж: http:bayankhongor.gov.mn

                                                                                                    Ц.Мөнхзул /2017.12.04/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%