Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Иргэний зөвлөл хуралдлаа.

2017-11-23

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх орон тооны бус Иргэний зөвлөлийн ээлжит хурал 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр боллоо. Энэ удаагийн ээлжит хурлаар Иргэний зөвлөлийн 2017 оны жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар хэлэлцлээ. Хуралд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Үнэнбуян урилгаар оролцон Иргэний зөвлөлийн гишүүдийн мөнгөн урамшуулалын талаар санал бодлоо хэлж, тус зөвлөлийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Гишүүдээс Иргэний зөвлөл нь цаашид албан хэрэг хөтлөхдөө өөрийн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэж байх, хуралдааны дэгтэй болох санал гарч дэмжигдлээ. Дараагийн ээлжит хурлаар Цагдаагийн газрын гэмт хэрэг зөрчлийн талаарх өргөдөл, гомдлын мэдээллийг хүлээн авах, бүртгэх ажил болон Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн хэм хэжээг сахин биелүүлэх ажлын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсохоор тогтлоо.

                                                                                                     Ц.Мөнхзул /2017.11.23/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%