Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТОГТООЛ № 87 "ТӨРӨӨС ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ ОРОН НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР" БАТЛАХ ТУХАЙ

2017-10-04




 

БҮЛЭГ  1. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

 

Манай аймаг нь 61149 хүн амтай, нийт хүн амын 50.8 хувь нь эрэгтэйчүүд, 49.2 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна. Дундаж наслалт 2015 оны байдлаар 72.9 байгаа бөгөөд эмэгтэйчүүд 76, эрэгтэйчүүд 68.2 байна.

Насны бүтцээр авч үзэхэд 27.6%-ийг 15 хүртлэх насны хүүхэд,  32.4%-ийг 15-34 насныхан,  37.1%-ийг 35-69 насныхан,  2.8%-ийг 70-аас дээш насны хүн ам эзэлж байна.       

Хүн амын дунд амьсгал, цусны эргэлт, хоол боловсруулах, шээс бэлгэс, мэдрэлийн тогтолцооны өвчлөл зонхилж, 2016 онд халдварт бус өвчин 37.275 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 22.1 хувиар нэмэгдэж, 10000 хүн амд ногдох өвчлөл 6095.7 байна.

2012 онд хорт хавдрын 82 шинэ тохиолдол, 82 нас баралт бүртгэгдэж байсан бол 2016 онд 140 шинэ тохиолдол, 99 нас баралт болж өссөн байна.  Хорт хавдрын өвчлөл тасралтгүй өсч, хүн амын нас баралтын 28.5 хувийг эзэлж, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал юм.

Сүүлийн жилүүдэд төрөлт улсын хэмжээнд өссөн үзүүлэлттэй байгаа ч манай аймгийн хувьд бага зэрэг буурч байна.

Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс харахад нярайн эндэгдэл тууштай буурахгүй байгаа бөгөөд 2015 оны байдлаар нярайн эндэгдлийн нийт тохиолдлын 92.3%-ийг  0-6 хоногтой эрт нярай, 7.7%-ийг 7-28 хоногтой хожуу нярайн эндэгдэл эзэлж, 1000 амьд төрөлтөд 17.2 байна.

Аймгийн хэмжээнд 2016 онд нийт халдварт өвчин 753 тохиолдол буюу 10,000 хүн амд 125.5 промиль байгаа нь аймгуудын дундажтай харьцуулахад 52 тохиолдол, улсын дундажтай харьцуулахад 102 тохиолдолоор тус тус бага үзүүлэлтэй байна. Нийт халдварт өвчний 68,8%-ийг амьсгалын замын халдварт өвчин, 24,9%-ийг БЗДХ, 1,3%-ийг байгалийн голомтот халдварт өвчин эзэлж байна.

2016 онд сүрьеэ өвчний 57 тохиолдол буюу 10,000 хүн амд 9,5 промиль байгаа  нь өнгөрсөн онтой харьцуулахад 3 тохиолдлоор буурсан байна.

2016 онд хачигаар дамжих халдварын 13 сэжигтэй тохиолдол мэдээлэгдэж, хачигт энцефалитын 7, хачигт риккетиозын 1 тохиолдол онош батлагдаж, хачигт энцефалитын 2 нас баралт бүртгэгдсэн.

Цаашид байгаль цаг уур, орчны хүчин зүйлийн нөлөөлөл, хүн амын шилжилт хөдөлгөөн, иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшин тухайн өвчний үүсгэгчийн мутаци, хоруу чанар зэрэг хүчин зүйлээс шалтгаалан байгалийн голомтот халдварт өвчин тэр дундаа хачигаар дамжих халдварын хүний өвчлөл нэмэгдэх хандлагатай байна

Аймгийн нийт хүн амын 23,4 хувийг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд эзэлдэг ба тэдний 35% нь эрхтэн тогтолцооны ямар нэг суурь өвчтэй ялангуяа бөөр шээсний замын өвчтэй эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлж байгаа нь жирэмсний болон төрөлтийн хүндрэлд хүргэх гол шалтгаан болж байна.  

            Манай аймаг нь 16 сум, 1 тосгонтой. Аймгийн төвөөс Рашаант, Тэшиг сумд аймгийн төвөөс 280-300 км хол зайд орших хамгийн алслагдсан бөгөөд бусад нь 20-200 км-ийн зайд оршдог.  Аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар нийт өрхийн тоо 18791 болж өмнөх оноос 1.7 хувиар өссөн. Нийт өрхийн 18.9 хувь нь аймгийн төвд, 4.9 хувь нь тосгонд,  24.2 хувь нь сумын төвд, 51.5 хувь нь хөдөөд суурьшиж байна. Хөдөөд суурьшиж байгаа өрхийн тоо өмнөх оноос 2.7 хувиар өссөн.

Хөдөө орон нутгийн иргэд, ялангуяа алслагдсан багт амьдарч буй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй үзүүлэхэд бэрхшээлтэй байдаг бөгөөд хөдөөгийн иргэдийн эрүүл мэндийн боловсрол төв, суурин газрын иргэдийнхээс дутмаг, эрүүл мэндийн мэдээлэл авах боломж бага, эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанарын доголдол, хүний нөөц, санхүүжилтийн дутагдал, тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал,  эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усны хэрэглээ бага зэрэг хүчин зүйлс шууд нөлөөлж байна.

 Аймгийн хүн амын 60% нь шаардлага хангасан ундны эх үүсвэрээр хангагдсан бөгөөд урд бүсийн Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант, Баяннуур сумд болон аймгийн төвийн ус хатуулаг ихтэй байдаг.

Статистикийн хэлтсийн эрхлэн гаргадаг “Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал” эмхэтгэлээс үзэхэд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрх нийт өрхийн 23,7%, дундаж орлоготой өрх 44,1%, чинээлэг болон боломжийн орлоготой өрхтэй 32,2% -ийг эзэлж байна. Амьжиргааны түвшин муу, ядуу эмзэг бүлгийн иргэд, эрүүл мэндийн даатгалгүй иргэд, малчид эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадуур орхигдож, тусламж үйлчилгээг цаг хугацаанд авч чадахгүй байна.

Аймгийн хэмжээнд Нэгдсэн эмнэлэг 1, Сум дундын эмнэлэг 2, Сумын Эрүүл мэндийн төв 13, тосгоны Эрүүл мэндийн төв 1, Өрхийн эрүүл мэндийн төв 2, Хувийн хэвшлийн ортой эмнэлэг 4, үүдэн эмнэлэг 3, сувилал 3, эм ханган нийлүүлэх байгууллага 2, эргэлтийн эмийн сан 12, хувийн хэвшлийн эмийн сан 13 зэрэг нийт 56 эрүүл мэндийн байгууллагууд ажиллаж, аймгийн хэмжээний 61149 хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS5091:2001” стандартаар  623 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах ёстой боловч одоогоор 234 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. 2-3 дахин бага орон тоотой ажилладгаас ажлын байрны ачаалал их, мөн тоног төхөөрөмж, санхүүжилт дутагдалтайн улмаас төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж буурч, иргэдийн хэрэгцээг хангасан эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж чадахгүй байна.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн хэмжээ жил бүр тодорхой хувиар нэмэгдэн батлагдаж байгаа боловч энэ нь бусад салбарын үнийн өсөлт, эдийн засгийн өсөлтийг гүйцэж нөхөж чадахгүй байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хоол хүнс,  эмийн үнэ болон байгууллагын тогтмол зардлууд нэмэгдэж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг жигд чанар, хүртээмжтэй хүргэхэд бэрхшээл учирдаг.

Эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн хангалт аймгийн Нэгдсэн эмнэлэгт 86.7, сум дундын эмнэлэгт 75.1, сумын эрүүл мэндийн төвүүдэд 71.6, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 72.5%-тай байна.

Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн байгууллагуудын их засвар, барилга байгууламж, тоног төхөөрөмж, автомашины парк шинэчлэлийг хийж байгаа ч цаашид сумдын эрүүл мэндийн төвийн барилга шинээр барих, их засвар хийх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын болон аймгийн Нэгдсэн эмнэлгийг оношилгоо, эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах, тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулах шаардлагатай байна.

Эрүүл мэндийн салбарын нийт 55 байгууллагад 754  эрүүл мэндийн ажиллагсад ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 53.4 хувь нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад, 31.0 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэгт, 15.6 хувь нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна.

Хүний нөөцийн судалгаагаар хөдөө орон нутагт, ялангуяа сум дундын эмнэлэгт эх барих эмэгтэйчүүд, мэс засал,  хүүхэд, шүдний эмч,  аймгийн нэгдсэн эмнэлэгт эм зүйч, нүд, эмгэг судлал, нярай, гэмтэл, дотрын эмчийг үндсэн мэргэшлээр  сургах, дуран, зүрх судас, сэтгэл засал, сүрьеэ, арьс харшил, ДОХ, БЗДХ-ын чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн эмч, сувилагч бэлтгэх шаардлагатай байна. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, гадаад улс оронд туршлага судлуулах, хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх, ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

Аймгийн хэмжээнд зайлшгүй шаардлагатай эмийн хангамж 84.4 хувь, яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж 97.6 хувьтай байна. 2016 онд төрөөс төлбөрийг нь хариуцах хөнгөлттэй эмийн тусламж үйлчилгээг 680 хүнд үзүүлж, 32 сая  төгрөгийн  хөнгөлттэй эмээр үйлчилсэн байна. Төлбөрийг нь төрөөс хариуцах эмийн зардлыг жил бүр  аймгийн нэгдсэн эмнэлгийн эмийн төсөвт тусгуулан хэрэгжүүлж байгаа боловч чихрийн шижин, сэтгэцийн эмгэг, хавдрын өвчлөл ихэсч байгаатай холбоотойгоор эмийн  зардал хүрэлцэхгүй байгаагаас иргэдэд жигд хүртээмжтэй тусламж, үйлчилгээг үзүүлж чадахгүй байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн өнөөгийн байдал нь хүн амын эрэлт хэрэгцээнд бүрэн нийцэж, чадахгүй байна. Сэтгэл ханамжийн судалгаагаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмч, эмнэлгийн мэргэжилтний харьцаа хандлагын талаар үйлчлүүлэгчдийн 63.8 хувь нь дунд болон дундаас доош үнэлгээ өгсөн байна. Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харьцаа хандлага муу байгаа нь эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байх гол хүчин зүйлийн нэг болж байна.

Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд дараах тулгамдсан асуудлууд байна:

·         Иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг

·         Хүн амын дунд “эмнэлэг шүтсэн” хандлага давамгай байдгаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх дараалал их байдаг

·         Иргэд ӨЭМТ-ийг алгасан 2-р шатлалын эмнэлгээс тусламж үйлчилгээ авдаг

·         Амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур нэн ядуу өрхийн тоо нэмэгдэж байгаа

·         Түргэн тусламжийн автомашины дутагдалтайгаас алсын түргэн тусламжийн үйлчилгээнд хүлээгдэл үүсч, тусламжийн чанарт сөргөөр нөлөөлдөг

·         Нэн шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтайгаас оношилгоо, эмчилгээний чадавхи болон тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжинд шууд сөргөөр нөлөөлдөг бөгөөд дараагийн шатлал руу өвчтөн илгээдэг нь хувь хүнээс гарах зардлыг нэмэгдүүлдэг

·         Эрүүл мэндийн байгууллагад зарим тохиолдолд хүлээгдэл чирэгдэл үүсдэг, хүний нөөц дутмаг, ажлын ачаалал ихтэй

·         Аялал жуулчлалын улиралд болон отор нүүдлээр явж буй харъяаллын бус иргэд яаралтай тусламж, үйлчилгээ их авдаг нь эмнэлгийн ачаалал, нөөцөд таагүй нөлөө үзүүлдэг

·         Сүрьеэгийн халдвар, ялангуяа олон эмэнд дасалтай сүрьеэ нэмэгдэж байгаа.

Иймд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад тулгамдаж буй асуудал бэрхшээлийг шат дараатайгаар шийдвэрлэж, хүн амын эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлж, Эрүүл мэндийн байгууллагуудын чадавхийг сайжруулан, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байна.

 

БҮЛЭГ  2. ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗАРЧИМ, ЗОРИЛТУУД

 

2.1 Зорилго:

            Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг орон нутгийн онцлогт тохируулан  хэрэгжүүлж, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэдний эрэлт, хэрэгцээнд тулгуурлан өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад оршино.

2.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

            Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах зарчим баримтлана:

2.2.1. Иргэдийн эрүүл мэндийн байдал, өвчин эмгэгийн төрөл, оршин суугаа газар, нас, хүйс, боловсрол, бэлгийн чиг хандлага, үндэс угсаа, хэл соёлын ялгаанаас үл хамааран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх;

2.2.2. Иргэдийн эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, үйлчлүүлэгчийн эрхийг дээдэлсэн, “Үйлчлүүлэгч төвтэй” тусламж, үйлчилгээ үзүүлэх;

2.2.3. Нотолгоонд суурилсан, орчин үеийн оношилгоо, эмчилгээний техник, технологийн дэвшлийг нэвтрүүлсэн байх;

2.2.4. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Хэнийг ч орхигдуулахгүй байх” хандлагыг баримтлах;

2.2.5. Сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын залгамж, чанарыг хадгалсан байх;

2.2.6. Хөтөлбөрийн хэрэгжилт ил тод, нээлттэй байх;

2.3 Хөтөлбөрийг  хэрэгжүүлэх чиглэл

2.3.1. Нийгмийн эрүүл мэнд

2.3.2. Эмнэлгийн тусламж үйлчилгээ

2.3.3. Хүний нөөц

2.3.4. Эрүүл мэндийн санхүүжилт

2.3.5. Эрүүл мэндийн технологи

2.3.6. Эм зүйн тусламж үйлчилгээ

2.3.7. Мэдээллийн технологи, мэдээллийн удирдлага

2.3.8. Эрүүл мэндийн салбарын удирдлага, зохион байгуулалт, ил тод байдал

 

2.4 Хөтөлбөрийн зорилтууд:

2.4.1 Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр

2.4.1.1. Иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй нийгэм, эдийн засаг болон орчны хүчин зүйлсийг тандан, бусад салбарын оролцоог хангах замаар эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулах;

2.4.1.2.  Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх;    

2.4.1.3. Халдварт өвчний тандалт сэргийлэлт, хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулан, дархлаажуулалтын үйл ажиллагааг өргөжүүлэх;

2.4.1.4. Иргэдийн дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчин, сэргийлж болох нас баралтын шалтгааныг судлан, эрт сэрэмжлүүлэх,  эрт илрүүлэгийн үзлэг, хяналтыг сайжруулах;

2.4.1.5. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх;

2.4.2 Эмнэлгийн тусламжийн чиглэлээр

2.4.2.1. Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, өвчлөл, эндэгдлийг бууруулах;

2.4.2.2. Эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэн,  чанар, хүртээмжийг сайжруулах;

2.4.2.3. Сэргээн засах, хөнгөвчлөх, сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлж, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх;

2.4.2.4. Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;

2.4.2.5. Эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн  тусламж үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах;

2.4.3 Хүний нөөцийн чиглэлээр

2.4.3.1. “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлого”-ыг хэрэгжүүлэх;

 

2.4.3.2. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харьцаа хандлагыг сайжруулах ажлыг тасралтгүй зохион байгуулах;

2.4.3.3. Эрүүл мэндийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, эрүүл мэндийн ажилтныг ажлын байрны эрсдлээс хамгаалах;

2.4.3.4  Засгийн газрын 2009 оны 246-р тогтоолыг баримтлан Тэшиг  суманд ажиллах эрэгтэй  эмч нарыг цэргийн албыг дүйцүүлэн  хаасанд тооцуулах асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

2.4.4 Эрүүл мэндийн санхүүжилтийн чиглэлээр

2.4.4.1. Эрүүл мэндийн санхүүжилтийн хуваарилалт, төлөвлөлтийг салбарын тэргүүлэх чиглэл, хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээнд суурилан оновчтой зохион байгуулан хэрэгжүүлэх;

2.4.4.2. Санхүүгийн сахилга хариуцлага, ил тод байдлыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад сайжруулах;

2.4.5 Эрүүл мэндийн технологийн чиглэлээр

2.4.5.1. Орчин үеийн оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх;

2.4.5.2. Эрүүл мэндийн байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр үе шаттай хангаж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг сайжруулах;

2.4.5.3. Эрүүл мэндийн байгууллагуудын орчин нөхцлийг сайжруулан, парк шинэчлэлийг үе шаттай  нэмэгдүүлэх;

2.4.6 Эм зүйн тусламж үйлчилгээний чиглэлээр

2.4.6.1. Эмийн чанар, аюулгүй байдлын баталгааг хангах;

2.4.6.2. Эрүүл мэндийн байгууллагуудын  эмийн хангамж,  хүртээмжийг сайжруулж,  хүн амын дунд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх;

2.4.6.3 Эмийн эргэлтийн сангуудыг менежментийн хувьчлалаар хувьчлах  ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран шат дараатай зохион байгуулах;

2.4.6.4  Аймгийн төвд 24 цагийн үйл ажиллагаатай эмийн санг тогтмол ажиллуулах;

2.4.7 Мэдээллийн технологи, мэдээллийн удирдлагын чиглэлээр

2.4.7.1. Телемедициний сүлжээг шат дараатай нэвтрүүлэн, цахим эрүүл мэндийн дэвшилтэт технологийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;

2.4.7.2. Эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх;

2.4.8 Эрүүл мэндийн салбарын удирдлага, зохион байгуулалт, ил тод байдлын чиглэлээр

 

 

2.4.8.1. Эрүүл мэндийн ажилтны эрх, үүргийн давхардлыг арилгах, үйл ажиллагааг сайжруулах;

2.4.8.2. Эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх;

2.4.8.3. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ил тод байдлыг хангах, шийдвэр гаргахад иргэд, төр болон ТББ, аж, ахуйн нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлэх;

 

БҮЛЭГ  3. ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ

 

3.1 Хөтөлбөрийг 2017 – 2026 онуудад дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

           Нэгдүгээр үе шат: 2017-2021 он

           Хоёрдугаар үе шат 2022-2026 он

                         

 


БҮЛЭГ 4. ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

 

4.1. Хөтөлбөрийн үйл ажиллагаа

Зорилго

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлж, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэдний эрэлт, хэрэгцээнд тулгуурлан өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, зохистой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад оршино.

 

Үр нөлөө /үр нөлөөний шалгуур үзүүлэлт/ /2015 оны байдлаар/

Хүн амын дундаж наслалт – 72.86

Эхийн эндэгдлийн түвшин (100000 амьд төрөлтөд) 0.0

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд) 19.2

Нялхсын эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд) – 17.2

Зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралт (10000 хүн амд) – 24.0

Хорт хавдраас шалтгаалсан нас баралт (10000 хүн амд) – 8.2

Товлолт дархлаажуулалтын хамралтын хувь – 98.7

Вируст хепатитын өвчлөл (10000 хүн амд) – 1.3

Сүрьеэгийн тохиолдолын түвшин (10000 хүн амд) – 9.9

 

 

Үйл ажиллагааны чиглэл

Нийгмийн эрүүл мэнд

 

Үйл ажиллагаа

Бүтээгдэхүүн

Шалгуур үзүүлэлт

Хэрэгжилтийг хариуцах байгууллага

Хамтран хэрэгжүүлэх байгууллага

Хэрэгжих хугацаа

Санхүүжилт (сая төгрөгөөр)

1.1. Иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй нийгэм, эдийн засаг болон орчны хүчин зүйлсийг тандан, бусад салбарын оролцоог хангах замаар эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулах

 

1

Хүн  амын эрүүл мэндийн хэрэгцээг тогтмол судлан, нотолгоонд суурилсан дүгнэлтэнд тулгуурлан урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх

Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарсан байна.

·   УСҮ-т хамрагдсан иргэдийн тоо

·   Эрүүл мэндийн сургалтанд хамрагдсан иргэдийн тоо

ЭМГ

Аймаг,сумдын ЗДТГ, Бүх шатны ЭМБ-ууд

2017-2021

2.5

2

Иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй орчны бохирдолтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалж, эрүүл мэндийн мэдээний сан бүрдүүлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх

Орчны бохирдолтын судалгаа хийгдсэн байна.

·   Мэдээний сан бүрдүүлэлт, судалгааны тоо

·   Хэрэгжүүлсэн арга хэмжээний тоо

 

ЭМГ

БОАЖГ

УЦУОШГ

2017-2021

7.5

3

“Ногоон хөгжил” хөтөлбөрийн зорилтыг хангаж, орчны бохирдолтыг бууруулах арга хэмжээг салбар дундын хамтын ажиллагаанд тулгуурлан  зохион байгуулах

Хөтөлбөрийн хэрэгжилт хангагдаж,  ЭМБ-уудын хүрээлэн байгаа орчны чанар сайжирна.

·   Эмнэлгийн гаралтай хог хаягдлыг байгаль орчинд хор нөлөөгүй хэлбэрээр устгадаг  байгууллагын тоо

Бүх шатны ЭМБ

Аймаг, сумын ЗДТГ

2017-2021

32.0

4

Хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ хийж, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах

Судалгаа хийгдэж, тайлан гарсан  байна.

·   Иргэдийн эрүүл зөв хооллолтын мэдлэгийн түвшин

ЭМГ

Сум, өрхийн ЭМТ-үүд

2017-2021

5.0

1.2. Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх    

 

1

“Эрүүл мэндийн хөтөч” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн, үр дүнг тооцох

Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө жил бүр батлагдсан байна.

·   Хөтөлбөрийн хэрэгжилтийн хувь

ЗДТГ-ын НХХэлтэс

ЭМГ

2017-2021

132.5

2

“Эрүүл мэндийг дэмжигч иргэн,  өрх гэр бүл, байгууллага, баг, сум”-ыг орон нутгийн онцлогт тохируулан шалгаруулж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх

ЭМДэмжих  орчин бүрдэж төрийн болон ТББ-ын уялдаа холбоо сайжирсан байна.

·   Эрүүл мэндийг дэмжигч байгууллага,    өрх гэр бүл, иргэн, баг, сумын тоо

·   Түгээн дэлгэрүүлсэн туршлагын тоо

 

ЭМГ

Аймаг,сумдын ЗДТГ, Бүх шатны ЭМБ-ууд

2016- 2021

12.5

3

Эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааг олон нийт, иргэний нийгмийн байгууллага, иргэд, сайн дурын идэвхтнийг татан оролцуулах замаар өргөжүүлэх

Иргэдийн Эрүүл мэндийн боловсролын түвшин нэмэгдсэн байна.

·   Зохион байгуулсан сургалтын тоо

·   Сургалтанд хамрагдсан иргэдийн тоо

·   Эрүүл зан үйл төлөвшсөн сайн дурын идэвхтний тоо

 

 

ЭМГ

Аймаг,сумдын ЗДТГ, Бүх шатны ЭМБ-ууд

 

2016- 2021

15.0

4

Эрүүл мэндийн байгууллагуудын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах

Мэргэжилтнүүдийн чадавхи сайжирсан байна.

·   Зохион байгуулсан сургалтын тоо

·   Сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүдийн тоо

 

 

ЭМГ

ЭМХТ, Аймаг,сумдын ЗДТГ, Бүх шатны ЭМБ-ууд

2016- 2021

2.5

1.3. Халдварт өвчний тандалт сэргийлэлт, хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулан, дархлаажуулалтын үйл ажиллагааг өргөжүүлэх

 

1

“Заавал хийх дархлаажуулалт”-ын үндэсний товлолт вакцинаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулж, “Явуулын дархлаажуулалт”-ыг зохион байгуулах

Заавал хийх дархлаажуулалтын хамралтыг 98.5 хувьд хүргэнэ.

 

· Явуулын дархлаажуулалт зохион байгуулсан сум, өрхийн ЭМБ-ын  тоо

ЭМГ

ХӨСҮТ, Бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд

2017-2021 он

50.0

2

Сүрьеэгээр өвчлөх магадлалтай эрсдэлт бүлгийн хүн амын дунд эрт илрүүлэх идэвхитэй үзлэг, шинжилгээг жил бүр зохион байгуулж, эмчилгээнд хамруулан, төгс эмчлэх

Сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж, өвчлөл буурна.

· Сүрьеэгийн онош баталгаажилтын хувь

· Сүрьеэгийн эдгэрэлтийн хувь 

· Орон  нутгийн удирдлага, бусад байгууллага хамтран ажилласан тохиолдолын тоо 

ЭМГ

ХӨСҮТ, Бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд, ЗДТГ,

2017-2021 он

30.0

3

Бэлгийн замаар дамжих халдварыг эрт илрүүлэн эмчилж, төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлыг бүрэн хязгаарлах

БЗДХ өвчний  тусламж үйлчилгээ сайжирч, өвчлөл буурна.

 

· БЗДХ-ын тохиолдлын тоо (10,000  хүн амд)

· Нийт хавьтлаас үзлэгт хамрагдсан хавьтлын хувь

· Тэмбүүгийн өвчтэй илэрсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн хувь

· Эмчлэн эрүүлжүүлсэн хувь

ЭМГ

ХӨСҮТ, Бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд ЗДТГ,

2017-2021 он

40.0

4

Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тандалт, хяналт, илрүүлэлтийг сайжруулж, тохиолдол бүрт хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах

ЭТҮХХ-ын тандалт хяналт сайжирна.

· ЭТҮ-тэй холбоотой халдварын илрүүлэлтийн хувь

· В вируст гепатитын эсрэг вакцинд хамрагдсан Эрүүл мэндийн ажилтны хувь

ЭМГ

ЭМБ ХӨСҮТ, Бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд

2017-2021 он

7.5

5

АНЭ-ийн   зөөлөн эдлэл, цагаан хэрэглэл угаах тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх

·  Үйлчүүлэгчдэд ээлтэй орчин бүрдэнэ.

 

· Тоног төхөөрөмжийн хангалтын хувь

· Засварласан ариун цэврийн байгууламжийн тоо

 

Нэгдсэн эмнэлэг

ЗДТГазар

2017-2021 он

26.8

АНЭ-ийн ариун цэврийн байгууламжийг засварлах

6

Зоонозын өвчнөөс эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний бэлэн байдал нөөц хангамжийг сайжруулах

Зоонозын өвчнөөс эрт сэрэмжлүүлэх,  хариу арга хэмжээний бэлэн байдал хангагдана.

· Халдварт өвчний бэлэн байдлын нөөц хангалтын хувь

· ЭМБ-уудад хүргүүлсэн эрсдлийн үнэлгээ, зөвлөмжийн тоо

· Голомттой нутагт хийгдсэн тандалт судалгааны тоо

· Хачигт энцефалитын дархлаажуулалтын хамралтын хувь

ЭМГ

ЭМЯ, ЗӨСҮТ

2017-2021 он

105.0

7

Эрүүл мэндийн газрын дэргэд Зоонозын халдварт өвчний тандалт сэргийлэлтийн алба байгуулах

Зоонозын халдварт өвчний тандалт сэргийлэлтийн алба байгуулагдсан байна.

· 10000 хүн амд  ногдох зоонозын халдварт өвчин

·  10000 хүн амд ногдох зоонозын халдварт өвчний нас баралт

ЭМГ

ЭМЯ, ЗӨСҮТ

2020-2021 он

125.0

8

“Нэг эрүүл мэнд” салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх

Салбар дундын үйл ажиллагаа сайжирна.

 

· Салбар хоорондын багийн хамтран зохион байгуулсан арга хэмжээний тоо

ЭМГ

ЭМЯ, ЗӨСҮТ, Аймаг, сумдын ЗДТГ, ЭМБ-ууд

2017-2021 он

3.0

1.4. Иргэдийн дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчин, сэргийлж болох нас баралтын шалтгааныг судлан, эрт сэрэмжлүүлэх,  эрт илрүүлэгийн үзлэг, хяналтыг сайжруулах

 

1

 “Хавдаргүй Булган” хөтөлбөрийг ТББ-уудтай хамтран зохион байгуулж, шаардлагатай урвалж оношлуур, багаж хэрэгслээр хангах

Хөтөлбөр хэрэгжиж,  хүн амыг жил бүр УСҮ-т хамруулсан байна.

·   Хөтөлбөрийн хэрэгжилтийн хувь

·   УСҮ-т хамрагдсан иргэдийн тоо

ЭМЯ, ЭМГ

ЗДТГ,  Бүх шатны ЭМБ-ууд

2017-2021

92.4

2

Засгийн газрын 2017 оны 112-р тогтоолоор батлагдсан “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх

Хепатитийн вирусын халдвартай өвчтөнд  чанартай тусламж, үйлчилгээг хүргэснээр уг өвчний тархалтыг хязгаарлаж, өвчлөл, эндэгдэл буурна.

·   Элэгний В,С вирус илэрсэн хүний тоо

·   Эмчилгээнд хамрагдаж, эрүүлжсэн хүний тоо

 

ЭМЯ, ЭМГ

ЭМБ-ууд

2017-2021

100.8

3

Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх архи, тамхины хэрэглээг хягзаарлан, “Эрүүл Ирээдүй” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг тооцох

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарсан байна.

 

· Архи, тамхигүй орчин бүрдүүлсэн байгууллагын тоо

· Хорт зуршлаас татгалзсан иргэдийн тоо

· Хөтөлбөрийн хэрэгжилтийн хувь

ЗДТГ-ын ХЗХ, ЭМГ

Өрх, сумын ЭМБ-ууд

2017-2021

2.0

4

Осол гэмтлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг бусад салбарын оролцоотойгоор хамтран зохион байгуулах

Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага нэмэгдэж, осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралт буурна.

·   Хамтран ажилласан байгууллагын тоо

·   Осол гэмтлийн чиглэлээр  хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тоо

·   10000 хүн амд ногдох осол гэмтлийн өвчлөл, нас баралт

ЭМГ

Цагдаагийн газар, бусад салбар

2017-2021

10.0

1.5. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх

 

1

Алслагдсан сум, багт амьдарч байгаа эмэгтэйчүүдийг нүүдлийн амбулаторийн урьдчилан сэргийлэх үзлэгт  бүрэн хамруулах

Нүүдлийн амбулаторийн тусламж үйлчилгээг                                                бүх сум, багийн түвшинд зохион байгуулсан байна.

·   УСҮ-т хамрагдсан эмэгтэйчүүдийн тоо

·   Эмчлэн эрүүлжүүлсэн эмэгтэйчүүдийн эзлэх хувь

ЭМГ

Сумдын ЗДТГ, Сумдын ЭМБ-ууд

2017-2021

15.4

2

Өсвөр насны охид, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эмчлэн  эрүүлжүүлэх

Зорилтот бүлгийн охид, эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж, эмчлэн эрүүлжүүлсэн байна.

·   Үзлэгт хамрагдалтын хувь

·   Эрүүлжүүлэлтийн хувь

ЭМГ,

АНЭ

Эрүүл мэндийн байгууллагууд, Суурь боловсролын сургуулиуд

2017-2021

5.0

3

Хөгжлийн бэрхшээлтэй нөхөн үржихүйн  насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааг гаргаж, гэр бүл төлөвлөлтийн аргад хамруулах ажлыг зохион байгуулах

Судалгааг гаргаж, гэр бүл төлөвлөлтийн аргад хамруулсан байна.

·   Гэр бүл төлөвлөлтийн аргад хамруулсан эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн хувь

ЭМГ

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн байгууллагууд

2017-2021

15.0

Үйл ажиллагааны чиглэл

Эмнэлгийн тусламж үйлчилгээ

 

2.1.        Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, өвчлөл, эндэгдэлийг бууруулах

 

1

ХӨЦМ-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах

Хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурна.

·   ХӨЦМ-ийн хэрэгжилтийн хувь

·   5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн бууралт

ЭМГ

ЭМБ-ууд

2017-2021

5.0

2

Эрүүл мэндийн байгууллагуудын эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх

Нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж,  тоног төхөөрөмжөөр шат дараатай хангасан байна.

·   Тоног төхөөрөмжөөр хангагдсан байгууллагын тоо

Аймгийн ЗДТГ, ЭМГ

Сумдын ЗДТГ, Эрүүл мэндийн байгууллагууд

2017-2021

143.3

3

Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах

Жирэмсний хяналтын чанар сайжирна.

·   Жирэмсний эрт үеийн хяналтын хувь

·   Эхийн ноцтой хүндрэлийн тохиолдол

ЭМГ

ЭМБ-ууд

2017-2021

2.5

4

Үргүйдэлттэй хосод үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, үргүйдэл, эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж бэлтгэн ажиллуулах

Үргүйдлийн тусламж үйлчилгээний чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэгдсэн байна. 

·      Сургагдсан эмч, мэргэжилтний тоо

·      Үйлчлүүлсэн  иргэдийн тоо

ЭМГ,

АНЭ

ЭМБ-ууд

2017-2021

17.8

5

Цэвэршилтийн болон нөхөн үржихүйн дараах насны эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, цэвэршилттэй холбоотой зонхилон тохиолддог эмгэгүүдийг бууруулах

Цэвэршилтийн үеийн тусламж үйлчилгээний чанар сайжирна.

·      Сургагдсан эмч, мэргэжилтний тоо

·      Үйлчлүүлсэн эмэгтэйчүүдийн тоо

ЭМГ,

АНЭ

ЭМБ-ууд

2017-2021

13.2

2.2.        Эрүүл мэндийн байгууллагуудын  эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэн,  чанар хүртээмжийг сайжруулах

 

1

Аймгийн “Засаг даргын нэрэмжит” төрөлжсөн  мэргэжлийн эмч нарын үзлэгийг “Нүүдлийн амбулатори” хэлбэрээр зохион байгуулж, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулах

Төрөлжсөн мэргэжлийн эмч нарын  үзлэгийг зохион байгуулах  АЗД-ын захирамж гарч, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна.

·  Зохион байгуулсан үзлэгийн тоо

·  УСҮ-т хамрагдсан иргэдийн тоо

·  Эмчлэн эрүүлжүүлсэн иргэдийн тоо

ЭМГ

ЗДТГ, АНЭ Сумдын ЭМБ-ууд

2017-2021

15.0

2

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт  дурангийн оношилгоог шинээр нэвтрүүлэх

Дурангийн оношилгоог нэвтрүүлсэн  байна.

·   Бэлтгэгдсэн  эмч мэргэжилтний тоо

·   Үйлчлүүлсэн иргэдийн тоо

АНЭ

ЭМГ,

ЭМЯ

2017-2021

60.0

3

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг нэвтрүүлэх

Дурангийн мэс заслын тусламж үйлчилгээг  нэвтрүүлсэн  байна.

·   Бэлтгэгдсэн  эмч мэргэжилтний тоо

·   Үйлчлүүлсэн иргэдийн тоо

АНЭ

ЭМГ,

ЭМЯ

2017-2021

140.0

4

“Эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх кабинет”-ийг байгуулах

Эрчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар сайжирна.

·   Бэлтгэгдсэн эмчийн тоо

·   Үйлчлүүлсэн  иргэдийн тоо

 

АНЭ

ЭМГ,

ЗДТГ

2017-2021

22.0

2.3.        Сэргээн засах, хөнгөвчлөх, сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлж, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх

 

1

Гэрээр сувилахуйн тусламж  үйлчилгээг үзүүлэх төрөлжсөн баг бүрдүүлэн ажиллах

Гэрээр сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлсэн тухай тэмдэглэл хөтлөж, дүгнэлт хийсэн байна.

·   Гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ авсан иргэдийн тоо

 

ЭМГ

Бүх шатны ЭМБ-ууд

2017-2021

3.0

2

Сувилахуйн тусламж үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх 

ЭМБ-уудыг яаралтай тусламжийн тоноглогдсон тэргэнцэр, бүх сувилагч эмнэлгийн мэргэжилтнүүдийг чагнуур, даралтны аппаратаар ханган, сувилагчийн постыг компьютержүүлж  зарим анхан шатны маягтуудыг цахимжуулсан байна.

·  Тоноглогдсон тэргэнцэрийн тоо -18

·  Компьютержүүлсэн пост-18

·  Цахимжуулсан маягт -6

·  Үйлчлүүлэгчийн биеийн байдалд үнэлгээ өгөхөд шаардагдах  чагнуур, даралтны аппарат, пульсоксиметрээр хангагдсан сувилагчийн хувь

ЭМГ

Бүх шатны ЭМБ-ууд

2017-2021

33.1                                            

3

Хөнгөвчлөх, сувилахуйн тусламж үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, чанар хүртээмжийг сайжруулах

Тусламж үйлчилгээнд чанар сайжруулах аргуудыг нэвтрүүлж, үнэлгээний шалгуур гарсан байна.

·  Боловсруулж,  баталгаажуулсан хяналтын хуудасны тоо

·  Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанарыг үнэлэх шалгуурын тоо

ЭМГ

Бүх шатны ЭМБ-ууд

2017-2021

5.0

4

АНЭ-т “Уламжлалт сэргээн засах эмчилгээний тасаг”-ийг өргөжүүлж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр ханган, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх  

Уламжлалт, сэргээн засах эмчилгээний төв байгуулагдсан байна.  

·   Хөдөлгөөн засалч, сэргээн засалчийн орон тоо нэмэгдсэн  байна.

·   Төвөөр үйлчлүүлсэн иргэдийн тоо

АНЭ

 

ЗДТГ-ын НХХ,

ЭМГ

2017-2021

14.0

2.4.        Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах

 

1

Анхан шатны Эрүүл мэндийн байгууллагуудын “Яаралтай тусламж”-ийн хэсгийг стандартын шаардлагад нийцүүлэн цогц байдлаар иж бүрэн зохион байгуулж, эрсдлийн түвшинг бууруулах

Стандартын шаардлага хангасан  тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.

Бүтэц үйл ажиллагааны стандартын хэрэгжилтийн хувь

ЭМГ

Анхан шатны ЭМБ-ууд

2017-2021

20.0

2

АНЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийг  стандартын түвшинд нийцүүлэн, шаардлагатай тоног төхөөрөмж болон тоноглогдсон автомашинаар  хангах 

Стандартын шаардлага хангасан  тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.

Бүтэц үйл ажиллагааны стандартын хэрэгжилтийн хувь

АНЭ

ЭМЯ,

ЭМГ

2017-2021

20.0

2.5.        Эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн  тусламж үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах

 

1

Эрүүл мэндийн байгууллагуудыг магадлан итгэмжлэлд  бүрэн  хамруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний “Чанарын хөгжлийн хөтөлбөр”-ийн  хэрэгжилтийг эрчимжүүлэх

ЭМБ-ууд магадлан итгэмжлэгдэж, байгууллагын   “Чанарын хөгжлийн хөтөлбөр”-ийн тайлан гарсан байна.

·   Магадлан итгэмжлэгдсэн  байгууллагын тоо

·   “Чанарын хөгжлийн хөтөлбөр”-ийн  хэрэгжилтийн хувь

·   Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн ЭМБ-ын тоо

ЭМГ, ЭМХТ

ЭМБ-ууд

2017-2021

21.1

2

Үйлчлүүлэгч болон эмнэлгийн мэргэжилтнээс сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч, судалгааны үр дүнд суурилсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх

Судалгааны үр дүнд суурилсан арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

·   Сэтгэл ханамжийн судалгаанд хийсэн дүгнэлт

·   Дүгнэлтэд суурилан хэрэгжүүлсэн арга хэмжээний тоо

ЭМБ-ууд

ЭМГ

2017-2021

5.0

Үйл ажиллагааны чиглэл

Хүний нөөц

 

3.1. “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлого”-ыг хэрэгжүүлэх

 

1

Эмнэлгийн мэргэжилтнүүдийг дотоод болон гадаадын мэргэжил дээшлүүлэх болон ажлын байрны солилцох  сургалтанд тасралтгүй хамруулан, нэн шаардлагатай мэргэжлийн эмч нарын залгамж халааг бэлтгэх

Зүрх судас, дотор, халдварт, хүүхэд, мэс засал зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмч нар бэлтгэгдсэн байна.

·   Зохион байгуулсан сургалтын тоо

·   Хамрагдсан эмнэлгийн мэргэжилтний тоо

ЭМГ

ЭМХТ, Бүх шатны ЭМБ-ууд

2017-2021

30.0

2

“ЖАЙКА” ОУБ-ын “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх

Төсөл хэрэгжин мэргэжилтнүүд бэлтгэгдэж, тайлан гарсан байна.

·   Төгсөлтийн дараах сургалтанд хамрагдсан эмчийн тоо

·   Зохион байгуулсан сургалтын тоо

ЭМГ

“ЖАЙКА” ОУБ

2017-2021

9.0

3

Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангахад сум, орон нутгийн шийдвэр гаргагчдын дэмжлэгийг нэмэгдүүлэх

Эрүүл мэндийн ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдсэн байна.

·   Дэмжлэг үзүүлсэн сум, байгууллагын тоо

·   Дэмжлэгт хамрагдсан ажилтны тоо

·   Нийгмийн баталгааг хангахад зарцуулсан хөрөнгийн хэмжээ

ЭМГ

Бүх шатны ЗДТГ, ЭМБ-ууд

2017-2021

55.0

3.2. Эрүүл мэндийн ажилтны ёс зүй, харьцаа хандлагыг сайжруулах ажлыг тасралтгүй зохион байгуулах

 

1

Эмнэлгийн мэргэжилтний “Ёс зүйн салбар хороо”-ны үйл ажиллагааг тогтмолжуулах

Үйл ажиллагаа тогтмолжсон байна.

·   Хуралдсан тоо

·   Хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын тоо

ЭМГ

Бүх шатны ЭМБ-ууд

2017-2021

 

2

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүй, харьцаа хандлагын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулах

Ёс зүйн зөрчил гараагүй байна.

·   Зохион байгуулсан сургалтын тоо

·   Хамрагдсан эмнэлгийн мэргэжилтний тоо

ЭМГ

Бүх шатны ЭМБ-ууд

2017-2021

4.8

3.3. Эрүүл мэндийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, эрүүл мэндийн ажилтныг ажлын байрны эрсдлээс хамгаалах

 

1

Эрүүл  мэндийн ажилтнуудыг халдвараас урьдчилан сэргийлэх,  ажлын байранд “Эрүүл мэнд-Ээлтэй орчин”-ыг бүрдүүлэх

Эрүүл мэндийн ажилтнуудын вирусын халдварыг оношилж, эмчлэн эрүүлжүүлнэ.

·   Эрсдлийг бууруулсан, арилгасан үйл ажиллагааны тоо

·   Вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдагдалтын хувь

·   С вирусын эсрэг эмчилгээнд хамрагдсан ажилтны хувь

ЭМГ,

Бүх шатны ЭМБ-ууд

ЭМЯ, аймаг, сумдын ЗДТГ

2017-2021

 

18.0

2

Эрүүл мэндийн ажилтнуудыг элэгний В вирусын эсрэг дархлаажуулалтанд бүрэн хамруулах, вирусын  халдварыг таслан зогсоох

Бүх ажилтнууд  вирус илрүүлэх шинжилгээ, хепатит В-ийн эсрэг дархлаажуулалтанд  бүрэн хамрагдана.

·   Вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдагдалтын хувь

·   Дархлаажуулалтанд хамруулагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын хувь

 

ЭМГ,

Бүх шатны ЭМБ-ууд

АНЭ, Эм хангамжийн байгууллага,  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, сумдын ЗДТГ

2017-2021

 

Үйл ажиллагааны чиглэл

Эрүүл мэндийн санхүүжилт

 

4.1. Эрүүл мэндийн санхүүжилтийн хуваарилалт, төлөвлөлтийг салбарын тэргүүлэх чиглэл, хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээнд суурилан оновчтой зохион байгуулан хэрэгжүүлэх

 

1

Төсвийн төлөвлөлтийг оновчтой, бодитой төлөвлөх замаар улсын болон орон нутгийн төсвөөс олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх

Эрүүл мэндийн санхүүжилт нэмэгдсэн байна.

·   Нэмэгдсэн санхүүжилтийн хэмжээ

ЭМЯ,

ЭМГ

Бүх шатны ЭМБ-ууд

2017-2021

 

2

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын тооцоог аймгийн хэмжээнд хийж, тусламж үйлчилгээний шатлал бүрд тохирсон төлбөрийн оновчтой арга хэлбэрийг нэвтрүүлэх

Тусламж үйлчилгээний зардлын тооцоо хийгдсэн байна.

·   Тооцоог үндэслэн төлбөрийн оновчтой арга хэлбэр нэвтрүүлсэн байгууллагын тоо

ЭМГ

Бүх шатны ЭМБ-ууд

2017-2021

2.5

4.2. Санхүүгийн сахилга хариуцлагыг бүх шатны Эрүүл мэндийн байгууллагад сайжруулах

 

1

Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр хангалтгүй дүгнэгдсэн Эрүүл мэндийн байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар, зөвлөгөө, зөвлөмж өгч, НББ-ийн АШБ хөтлөлтийг сайжруулж хяналт хийн ажиллах

ЭМБ-уудад хяналт үнэлгээ хийгдэж, анхан шатны бүртгэл хөтлөлт сайжирсан байна.

·   Хяналт хийсэн байгууллагын тоо

·   Хүргүүлсэн зөвлөмжийн тоо

ЭМГ

Бүх шатны ЭМБ-ууд

2017-2021

 

2

Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг зохион байгуулж, сахилга хариуцлага, ил тод байдлыг дээшлүүлэх

Санхүүгийн сахилга, хариуцлага ил тод байдал сайжирна.

·   Хяналт шалгалтанд хамрагдсан байгууллагын тоо

·   Хүргүүлсэн зөвлөмжийн тоо

ЭМГ

Бүх шатны ЭМБ-ууд

2017-2021

7.5

Үйл ажиллагааны чиглэл

Эрүүл мэндийн технологи

 

5.1. Орчин үеийн оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх

 

1

ЭМБ-уудад оношлогоо, эмчилгээний шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх

Дурангийн оношлогоо болон хэвлийн хөндийн мэс заслыг нэвтрүүлнэ.

·   Нэвтрүүлсэн дэвшилтэт  технологийн тоо

·   Үйлчлүүлсэн хүний тоо

ЭМГ

ЭМХТ, Бүх шатны ЭМБ-ууд

2017-2021

50.0

2

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг сайжруулж,  чанарын хяналт шалгалт тохируулга, баталгаажуулалтанд хамруулах

Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа хангагдаж, тусламж үйлчилгээний чанар сайжирна.

·  Засвар үйлчилгээ хийгдсэн тоног төхөөрөмжийн тоо

·  Чанарын хяналт баталгаажуулалтанд хамрагдалт

ЭМГ

 

ЭМХТ, Бүх шатны ЭМБ-ууд

2017-2021

25.0

5.2. Эрүүл мэндийн байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр үе шаттай хангаж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг сайжруулах

 

1

Эрүүл мэндийн байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр үе шаттай хангах

АНЭ болон анхан шатны ЭМБ-ууд стандартын шаардлага хангасан  тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.

 

·   Стандартын хэрэгжилтийн хувь

ЭМГ, Орон нутгийн ЭМБ

ЭМЯ, ОУ-ы байгууллага

2017-2021

5800.0

2

Аймгийн Нэгдсэн эмнэлгийг PCR аппаратаар хангаж, хүний нөөцийг сургах

АНЭ “PCR тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.

·   Үйлчлүүлсэн хүний тоо

·   Сургалтанд хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтний тоо

ЭМГ, АНЭ

ЭМЯ

2017-2021

120.0

3

АНЭ-т Инженер техникийн алба байгуулж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг сайжруулах

Техникийн алба байгуулагдаж, үйл ажиллагаа нь тогтмолжсон байна.

·   Стандартын хэрэгжилтийн хувь

АНЭ

ЭМЯ, ЭМГ

2017-2021

50.0

5.3. Эрүүл мэндийн байгууллагуудын орчин нөхцлийг сайжруулан, парк шинэчлэлийг үе шаттай  нэмэгдүүлэх

 

1

Булган суманд 30 ортой халдварт сүрьеэгийн эмнэлгийн барилга, Орхон, Могод сумын Эрүүл мэндийн төвийн 10 ортой эмнэлгийн барилгыг шинээр барих

Эрүүл мэндийн  байгууллагын орчны эрүүл ахуйн стандарт хангагдана.

·   Стандартын хэрэгжилтийн хувь

·   Шинээр баригдсан барилгын тоо

ЭМГ

ЭМЯ

2017-2021

4002.0

2

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасаг, Баян-Агт, Баяннуур, Дашинчилэн, Хялганат, Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн барилгад их засвар хийх

Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн стандарт хангагдана.

·   Стандартын хэрэгжилтийн хувь

·   Их засвар хийгдсэн  барилгын тоо

ЭМГ

ЭМЯ

2017-2021

1500.0

3

Бугат, Сэлэнгэ, Бүрэгхангай, Могод, Хялганат  Хутаг-Өндөр, Баян-агт, Гурванбулаг, Орхон, Дашинчилэн, сумдыг болон аймгийн Нэгдсэн эмнэлгийг яаралтай түргэн тусламжийн автомашинаар  хангах

ЭМБ-уудад парк шинэчлэлт хийгдсэн  байна.

Яаралтай түргэн тусламжийн автомашинаар хангагдсан байгууллагын тоо

ЭМГ

ЭМЯ

2017-2021

350.0

Үйл ажиллагааны чиглэл

Эм зүйн тусламж үйлчилгээ

 

6.1 Эрүүл мэндийн байгууллагуудын  эмийн хангамж, хүртээмжийг сайжруулан, эмийн чанар, аюулгүй байдлыг ханган, хүн амын дунд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх

 

1

“Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ыг орон нутагт хэрэгжүүлэн, эм зүйн тусламж үйлчилгээний  чанар, хүртээмжийг сайжруулах, хэрэгжилтэнд нь хяналт  тавих 

 Орон нутгийн түвшинд эмийн хангамж, хүртээмж сайжирч, хүн амыг чанарын баталгаатай эмээр хангах нөхцөл бүрдэнэ.

·      Хяналт хийсэн Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн тоо

·      Эмийн нэр төрлийн тоо

·      Эмийн хангалтын хувь

ЭМГ

Мэргэжлийн хяналтын газар

Эм хангамжийн байгууллагууд

2017-2021

 5.2

2

Эмийн гаж нөлөө болон аюулгүй байдлын мэдээллийг бүртгэх, мэдээлэх талаар сургалт зохион байгуулах

Эмийн гаж нөлөө болон аюулгүй байдлын талаарх мэдлэг сайжирч, гаж нөлөөний мэдээлэл нэмэгдэнэ.

·      10 удаа сургалт явуулсан байна.

·      2021 онд эмийн гаж нөлөөг мэдээлсэн байгууллагын тоо 2017 онтой харьцуулахад 30%-иар  өссөн  байх

ЭМГ

Аймгийн “Эм холбоо”, Эм хангамжийн байгууллага

2017-2021

0.5

3

Эмнэлэг, эмийн сан, үйлчлүүлэгчдэд

зориулсан эмийн зохистой хэрэглээний сургалт, сурталчилгаа явуулах

Иргэдийн эмийн зохистой хэрэглээний мэдлэг сайжирч, хүн амын дунд эмийн зохистой хэрэглээ төлөвшинө.

·      Жил бүр 3 удаа сургалт явуулсан байна.

·      Сургалтанд хамрагдсан хүний тоо

 

ЭМГ

Аймгийн “Эм холбоо”, Эм хангамжийн байгууллага

2017-2021

0.5

4

Антибиотикийн хангамж, хэрэглээ, жор бичилтийн байдалд судалгаа хийх, өмнөх судалгааны дүнтэй харьцуулах

 Антибиотикийн хангамж, хэрэглээ, жор бичилтийн суурь судалгаатай болж, антибиотикийн даслаас сэргийлэх арга хэмжээг төлөвлөхөд суурь мэдээлэл бий болсон байна.

 

·     Судалгааны тайлан гарсан байна.

·     Эмийн жор бичилт, олголт өмнөх онтой харьцуулахад  2021 онд 50 хувиар  нэмэгдсэн байх

ЭМГ

Аймгийн “Эм холбоо”, Эм хангамжийн байгууллага

2017-2021

 

5

Хүн амд хөнгөлөлттэй эмээр үйлчлэж, эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх

Аймгийн нийт хүн амын 40% нь   хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлэх тусламж үйлчилгээг авсан байна

·    Үйлчлүүлсэн иргэдийн тоо

·    Олгосон санхүүжилт

ЭМГ,ЭМНДХ Эрүүл

ЭМБ, Эм хангамжийн байгууллагууд

2017-2021

6000.0

 

Үйл ажиллагааны чиглэл

Мэдээллийн технологи, мэдээллийн удирдлага

 

7.1. Телемедициний сүлжээг шат дараатай нэвтрүүлэн, цахим эрүүл мэндийн дэвшилтэт технологийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах

 

1

Орон нутагт “Телемедициний сүлжээ” бий болгоход  шаардагдах хөрөнгийн тооцоо, судалгааг хийх, бэлтгэл ажлыг хангах

“Телемедициний сүлжээ”-нд холбогдох тооцоо, судалгаа, бэлтгэл ажил хийгдсэн байна.

·      Тооцоо, судалгаа

·      Дээд байгууллагад хүргүүлсэн хүсэлт, албан бичгийн тоо

ЭМГ

ЭМХТ

2017-2021

10.0

2

Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр сумдын Сум дундын эмнэлэгүүд, АНЭ-ийн Хүүхдийн тасагт “Телемедициний сүлжээ”-г нэвтрүүлж, үйл ажиллагааг тогтмолжуулах

Сум дундын эмнэлгүүд болон НЭ-ийн Хүүхдийн тасаг “Телемедициний сүлжээ”-нд холбогдсон байна.

·      Дээд шатлалын эмнэлгээс зөвлөгөө авч, үйлчлүүлсэн  тоо

 

ЭМГ

ЭМХТ

2017-2021

210.0

7.2. Эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх

 

1

Эрүүл мэндийн статистик мэдээ, тайлангийн үнэн зөв байдалд хяналт үнэлгээ хийж, анхан шатны бүртгэл хөтлөлтийг сайжруулан, эргэн мэдээллийг шийдвэр гаргалтанд ашиглах

Тайлан мэдээний чанар сайжирч, эргэн мэдээллээр хангагдсан байна.

·      ЭМС-ын тушаалын хэрэгжилтийн хувь

·      Эргэн мэдээллээр хангасан байдал /сар, улирал тутам/

 

ЭМГ

Бүх шатны ЭМБ-ууд

2017-2021

3.5

2

Эрүүл мэндийн мэдээллийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх

Мэдээллийн ажилтнуудын чадавхи дээшилж,  тайлан мэдээний чанар сайжирна.

·      Зохион байгуулсан сургалтын тоо

·      Сургалтанд хамрагдсан хүний тоо

ЭМХТ,

ЭМГ

Бүх шатны ЭМБ-ууд

2017-2021

2.5

Үйл ажиллагааны чиглэл

Эрүүл мэндийн салбарын удирдлага, зохион байгуулалт, ил тод байдал

 

8.1. Эрүүл мэндийн ажилтны эрх, үүргийн давхардлыг арилгах, үйл ажиллагааг сайжруулах

 

1

Эрүүл мэндийн байгууллагуудыг улс төрөөс хараат бус, хамтын удирдлагатай, хагас бие даасан засаглалтай болгох

Эрүүл мэндийн байгууллагууд улс төрөөс хараат бус засаглалтай болсон байна.

·   Эрх зүйн актын хэрэгжилтийн хувь

 

ЭМГ

Аймгийн ЗДТГ

 

2017-2021

1.6

2

Эрүүл мэндийн ажилтны ажлын давхардлыг арилгах, үйл ажиллагааг зохицуулах, хянах эрх зүйн зохицуулалтыг сайжруулах

Эрх зүйн орчин бүрдэж, ажлын давхардал арилсан байна.

·   Эрх зүйн актын хэрэгжилтийн хувь

·   Давхардал арилсан ажлын байрны тоо

ЭМГ

ЗДТГ-ын НБХ

 

2017-2021

2.5

3

Шинээр гарч буй мэргэшлүүдээр мэргэжлийн ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх

Шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэж, мэргэшүүлсэн байна.

·   Шинээр бэлтгэсэн ажилтны тоо

ЭМГ

ЭМХТ,

ЭМГ

 

2017-2021

 

8.2. Эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах

 

1

Хүн амыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулахад хувийн хэвшлийн ЭМБ-уудын  оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллана.

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг дэмжиж ажилласан байна.

·   Хамтран ажилласан хувийн хэвшлийн ЭМБ-ын тоо

·   Зохион байгуулсан үйл ажиллагааны тоо

ЭМГ

Хувийн хэвшлийн ЭМБ-ууд

2017-2021

2.5

2

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах

Салбар дундын хамтын ажиллагаа сайжирна.

·   Хамтран ажилласан байгууллагын тоо

·   Зохион байгуулсан үйл ажиллагааны тоо

ЭМГ

Төрийн болон төрийн бус байгууллагууд

2017-2021

2.5

8.3. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ил тод байдлыг хангах, шийдвэр гаргахад иргэд, төр болон ТББ, аж, ахуйн нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлэх

 

1

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ил тод байдлыг хангах, шийдвэр гаргахад иргэд, төр болон ТББ, аж, ахуйн нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх

Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог хангасан байна.

·   Хамтран ажилласан байгууллагын тоо

·   Зохион байгуулсан арга хэмжээний тоо

ЭМГ

Төрийн болон төрийн бус байгууллагууд

2017-2021

2.5

2

Эрүүл мэндийн байгууллагуудыг шинээр байгуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэхдээ эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд үндэслэн,  төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог хангах, санал авах

Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог хангасан байна.

·   Хамтран ажилласан байгууллагын тоо

·   Зохион байгуулсан арга хэмжээний тоо

ЭМГ

Төрийн болон төрийн бус байгууллагууд

2017-2021

2.5

 

4.1 Хөтөлбөрийн бүтээгдэхүүний үр нөлөө, шалгуур үзүүлэлт

Зорилт

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

Зорилтот түвшин

Мэдээллийн эх сурвалж

2015 он

2021 он

2026 он

 

ҮР НӨЛӨӨНИЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ                  

 

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030

 

 

Хүн амын дундаж наслалт

Бодит тоо

72.86

73.8

74.8

Аймгийн  статистикийн хэлтсийн эмхэтгэл

 

 

Эхийн эндэгдлийн түвшин (100000 амьд төрөлтөд)

Промиль

0

0

0

Эрүүл мэндийн статистик мэдээлэл

 

 

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд)

Промиль

19.2

16.2

13.2

Эрүүл мэндийн статистик мэдээлэл

 

 

Нялхсын эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд)

Промиль

17.2

14.2

11.2

Эрүүл мэндийн статистик мэдээлэл

 

 

Зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралт (10000 хүн амд)

Промиль

24.0

22.0

20.0

Эрүүл мэндийн статистик мэдээлэл

 

 

Хорт хавдраас шалтгаалсан нас баралт (10000 хүн амд)

Промиль

8.2

6.2

4.2

Эрүүл мэндийн статистик мэдээлэл

 

 

Товлолт дархлаажуулалтын хамралтын хувь

Хувиар

98.7

99.0

99.2

Эрүүл мэндийн статистик мэдээлэл

 

 

Вируст хепатитын өвчлөл (10000 хүн амд)

Промиль

1.3

1.3

1.3

Эрүүл мэндийн статистик мэдээлэл

 

 

Сүрьеэгийн тохиолдлын түвшин (10000 хүн амд)

Промиль

9.9

9.7

9.5

Эрүүл мэндийн статистик мэдээлэл

 

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого

 

 

Артерийн даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалт

Хувиар

66.2

80.0

90.0

Эрүүл мэндийн статистик мэдээлэл

 

 

Чихрийн шижин өвчнийг эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалт

Хувиар

64.6

80.0

90.0

Эрүүл мэндийн статистик мэдээлэл

 

 

Умайн хүзүүний хорт хавдрыг  эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалт

Хувиар

58.9

80.0

95.0

Эрүүл мэндийн статистик мэдээлэл

 

 

Хөхний өмөнгийн хорт хавдрыг  эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалт

Хувиар

21.4

50.0

70.0

Эрүүл мэндийн статистик мэдээлэл

 

 

Хачигт энцефалитын дархлаажуулалтын хамралтын хувь /голомттой бүс нутагт/

Хувь

2

4

6

Судалгааны тайлан

 

ҮР ДҮНГИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

 

Аймгийн Засаг даргын гэрээний шалгуур үзүүлэлт

 

 

Жирэмсний эхний 3 сартайд хяналтанд

 орсон эхийн эзлэх хувь

Хувиар

83.8

88.0

92.0

Эрүүл мэндийн статистик мэдээлэл

 

 

Зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын түвшин (10000 хүн амд)

Промиль

36.1

35.8

35.5

Эрүүл мэндийн статистик мэдээлэл

 

 

Амьгүй төрөлтийн түвшин

(1000 нийт төрөлтөд)

Промиль

4.0

2.0

1.5

Эрүүл мэндийн статистик мэдээлэл

 

 

Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлын тоо

Тохиолдлын тоо

2

0

0

Эрүүл мэндийн статистик мэдээлэл

 

 

Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт үзлэгт гэрийн эргэлтийн эзлэх хувь

Хувиар

4.5

8.0

11.5

Эрүүл мэндийн статистик мэдээлэл

 

 


                                                

БҮЛЭГ 5. ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭР

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 23991.5 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ

1.    Улсын төсөв – 23066.0 сая төгрөг

2.    Орон нутгийн төсөв – 816.5 сая төгрөг

3.    Хандив зээл тусламж – 109.0 сая төгрөг

 

БҮЛЭГ  6. ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ

 

Хөтөлбөрийн хяналт, шинжилгээ, үнэлгээг “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хуулийн 13.6 дахь заалт, Төрийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хяналт, шинжилгээ үнэлгээний дагуу Эрүүл мэндийн газар дотоод үнэлгээг 2 жил тутам, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  болон хөндлөнгийн үнэлгээг 4 жил тутам хийж дүнг холбогдох дээд шатны байгууллагад танилцуулна.

 

 

___oOo___

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%