Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны мэргэжилтэн Ч.Амарбаясгалан, НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан, зөвлөх 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 06 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж, Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн гишүүдтэй уулзалт зохион байгууллаа.
Тэрээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх болон бусад тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагаатай танилцаж, цаашид анхаарч ажиллах үйл ажиллагааны талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө.
Ц.Мөнхзул /2017.06.16/