Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Та ч бас энэхүү аянд нэгдээрэй.

2017-05-23

Олон улсын гэр бүлийн өдрийн тохиолдуулан, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол Улсад ГХУСАЗЗ-ийн ажлын албанаас "Facebook Challenge" зарласан байна. 

Та өөрийн гэр бүлийн гишүүнд баярласан сэтгэлээ илэрхийлж, цахим сүлжээгээр түгээж, найзуудаа уриалан цахим орчинд талархлын сэтгэл түгээх юм!

Аянд нэгдэхдээ: Өөрийн гэр бүлийн гишүүнээ баярлуулж буй мөчийн зураг, бичлэгийг тавьж Олон улсын гэр бүлийн өдөр, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан @CrimePreventionMongolia-аас санаачлан эхлүүлсэн #МинийГэрБүл_МинийАзЖаргал challenge-д нэгдэн, 3 найзыгаа уриалж challenge-д дуудна. Урих найзуудаа нэрлэнэ.

Аз жаргалтай, амжилттай, эрүүл энх байхын гол үндэс нь биеэсээ ойлгож, хайрлаж, хүндэлдэг, халуун дулаан уур амьсгалтай...Гэр бүл юм. Бүх гэр бүлүүд аз жаргалтай байж, хүүхэд бүр нүдэндээ гунигийн нулимсгүй, зүрхэндээ үгийн шархгүй, аз жаргал, инээд баяр баяслаар дүүрэн байх болтугай.

ТА Ч БАС ЭНЭХҮҮ АЯНД НЭГДЭЭРЭЙ.


                                                 Миний Гэр Бүл-Миний Аз Жаргал

                                                                                  Ц.Мөнхзул /2017.05.23/

                                                                                  Эх сурвалж: Монгол Улсад ГХУСАЗЗөвлөл /Facebook/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%