Баянхонгор аймгийн ГХУСАЗСЗөвлөл 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг авч хэлэлцлээ.
- Баянхонгор аймагт 2017 оны 01 дүгээр улиралд бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар танилцуулга
- 2012-2016 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд Нутгийн өөрөө удирдах байгууллага болон иргэдийг татан оролцуулсан талаарх мэдээлэл
- Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх аймгийн тэргүүний “Малчдын бүлэг” шалгаруулах удирдамж батлах тухай
- ГХУСАЗСЗ-ийн 2017 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилт /1 дүгээр улирал/
- “Хуулийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” зөвлөгөөн зохион байгуулах тухай /Ажлын хэсэг томилох/
- “Сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл”-өөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлыг шалган, чиглэл өгсөн талаар
- Согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлэх талаар холбогдох арга хэмжээ авах тухай
Хурлаас хэлэлцсэн 7 асуудалтай холбогдуулан тодорхой шийдвэрүүдийг гарган, холбогдох хүмүүст хүргэхээр тогтов.
Ц.Мөнхзул /2017.05.15/