Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ц.ОТГОНБАЯР МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

2017-05-03

Хонгор нутгийн Эрхэм сэтгүүлчид ээ,

Хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтнууд аа,

        Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Та бүхэндээ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний Тэргүүлэгчдийн  нэрийн өмнөөс болон хувиасаа чин  сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсье.

         Орон нутагт хэвлэлийн салбарыг  хөгжүүлэх, төлөвшүүлэх, дархлааг сайжруулах, шударга үнэний дуу хоолой болох,  ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг төлөөлөх, тулгамдсан асуудлыг гаргаж ирэх, аливаа зөрчлийг  илчлэн шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлчийн ажил үйлс амаргүй олон бэрхшээлтэй тулгардаг боловч  зам мөр нь цагаан юм.

Энэ үйлс сэтгүүлч та бүхнээс  тэвчээр  хатуужил, хурд, зориг зүрх, мэдлэг ухаан, үл шантрах  тууштай чанарыг шаарддаг. Тэр хэрээр  сэтгүүлчийн хөдөлмөрийг ард  олноос талархан  хүндэлдэг билээ. Энэ утгаараа Та бүхэн ард иргэдийнхээ дотны нөхөр нь, гашуун боловч үнэнийг ил хэлдэг үнэнч туслагч нь билээ.

ЮНЕСКО-гоос 2017 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь: Тайван, шударга, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Аймаг орон нутгийн  нийгэм, эдийн засгийн байдал амаргүй бэрхшээлтэй байна. Бид эдийн засгаа эрүүлжүүлж хямралаас гарах, улмаар тогтворжуулах, цаашдын өсөлтийг бий болгох, иргэдийнхээ амьдарлын чанарыг сайжруулах ажил орлоготой болгохын төлөө  зүтгэж байна.

Иймд “эгзэгтэй энэ цаг мөчид” Монгол хүн бүр эрүүл саруул ухаанаар хүлээц тэвчээртэй байж, эв нэгдэл, ойлголцол, зөвшилцөл, нийгмийн тогтвортой байдлыг эрхэмлэх нь нэн чухал байна.Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг, нөлөө онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж хэлье.

Нутгийн өрөө удирдах дээд байгууллага болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэдийнхээ үнэнийг мэдэх эрх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, чөлөөт хэвлэлийн түгээмэл зарчмуудыг төлөвшүүлэх таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллаж байна.

Тиймээс эдгээр болон бусад асуудлаар сэтгүүлчдийнхээ санаа бодлыг сонсох, хэлэлцэн зөвшилцөх, хамтран ажиллахад  ямагт бэлэн байх болно.

Монгол улсынхаа, Хонгор нутгийнхаа өчигдөр, өнөөдөр, маргаашийн үнэн түүхийг үгээр, үзгээр туурвин бичих, эрүүл нийгмийг бүтээн цогцлоох үйлс тань ямагт бүтэмж төгс байх болтугай.

 

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН

ДАРГА ЦАГААНЫ ОТГОНБАЯР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%