Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус XIII хуралдаан хуралдлаа

2018-09-24 13:10
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус XIII хуралдаан 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:
1. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3-т заасаг бүрэн эрхийн хүрээнд аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэлийг 63 015 724.7 мянган төгрөгөөр баталлаа

2. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 5 барилгыг нээлттэй  худалдах доод үнийг тогтоож, дуудлагын худалдаагаар худалдахаар тогтов.

3. Баянхонгор аймгийн хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, дүгнэлт гаргах ажлын  хэсгийн 13 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа

4.Баянхонгор аймгийн хэмжээнд орон нутгийн өмчит байгууллагуудын үндсэн хөрөнгө, автомашин техникийн бүрэн бүтэн байдал,  хадгалалт хамгаалалт, ашиглалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа

2018-09-24 13:10

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд